Таны дугаарт “Дансанд тань хэвийн бус үйлдэл илэрсэн байна”, “Мэдээллээ баталгаажуулаарай”, “Та мэдээллээ шинэчилнэ үү”, “Та азтан боллоо”, “Бэлгийн эзэн боллоо”, “Сугалаанд оролцож, азаа сориорой” зэрэг мессеж ирж байсан уу? Зарим мессежний хувьд зар сурталчилгааны шинж чанартай байдаг ч хэрэглэгчийн хувийн мэдээлэл, аль нэг аппликэйшн, цахим банкны нэвтрэх нэр, нууц үг зэргийг оруулахыг шаардсан бол энэ нь SMS Text Phishing (SmiShing) буюу мессеж дээр суурилсан халдлага байх магадлалтай юм.
Энэ төрлийн луйврын гол зорилго нь мессежээр ирсэн файл эсвэл линк дээр даруулж, цаашлаад таны цахим банкны нэвтрэх нэр, нууц үгийг бичүүлж, түүнийг нь хуулбарлан авч санхүүгийн хохиролд оруулах зорилготой бөгөөд мессеж хүлээн авсан хүмүүс маш хурдан хариу үйлдэл үзүүлэх магадлалтай байдгаараа бусад төрлийн халдлагуудаас илүү эрсдэлтэй юм.
Иймд та,
Ялангуяа банк нь харилцагчийн хувийн нууцлалтай мэдээлэл буюу интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг оруулахыг шаардсан хүсэлтийг хэзээ ч илгээдэггүй. Танд ямар нэг байдлаар ийм төрлийн мессеж ирсэн тохиолдолд тухайн илгээсэн байгууллагын албан ёсны цахим хаяг, утасны дугаар үнэн зөв эсэхийг эхлээд заавал нягталж шалгах шаардлагатай юм. Сайн анзаарвал энэ төрлийн мессеж ихэвчлэн урт дугаарлалт бүхий, гадаад дугаараас илгээсэн байдаг.
Харин мессежээр ирсэн холбоос дээр аль хэдийн дарсан бол харилцагч банктайгаа холбогдож интернет үйлчилгээгээ зогсоох, нууц үгээ яаралтай солих арга хэмжээг аваарай.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!