Жүдогийн Их Дуулга тэмцээн энэ сарын 25-наас 27-ныг дуустал Яармагийн Мөсөн ордонд боллоо. 28 орны 236 жүдоч оролцсон тус тэмцээнд Монголын шигшээ баг гурван алт, нэг мөнгө, долоон хүрэл медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр хоёрдугаар байр эзэллээ.
Японы шигшээ баг зургаан алт, гурван мөнгө, гурван хүрэл медалиар тэргүүлсэн бол Олон Улсын Жүдогийн нэр дээр зодоглосон Оросын бөхчүүд нэг алт, хоёр мөнгө, долоон хүрлээр гуравдугаарт байрт бичигдэв.
Түүнчлэн Узбекистан, Франц, Украин, Португалийн жүдочид алтан медаль хүртжээ.
Тодруулбал
Түүнчлэн А.Мишээл, Л.Сосорбарам, Д.Есүй, Д.Номинзул, Б.Сүхбат, Л.Анхзаяа, Б.Эрхэмбаяр нар хүрэл медалийн эзэд боллоо.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!