ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/28-НД НИЙТЛЭГДСЭН
ЦЕГ: Хар тамхи тээвэрлэдэг, хадгалдаг, худалдан борлуулдаг зургаан бүлэг 73 этгээдийг илрүүлсэн
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Цагдаагийн байгууллагаас хар тамхи тээвэрлэдэг, хадгалдаг, худалдан борлуулдаг зургаан бүлэг 73 этгээдийг илрүүлжээ.
Энэ оны эхний хагас жилд
- мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар нэвтрүүлж буй урсгалыг тогтоох,
- дотоодын эрэлт хэрэглээг хумих хязгаарлах,
- сэжигтэй бүлэг бөөгнөрөл, нуугдмал хэрэглэгч этгээдүүдийг илрүүлэхээр “Бүлэг-2025” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж, зургаан бүлэг 73 этгээдэд холбогдох 46 гэмт хэргийг цагдаагийн байгууллагаас илрүүлсэн байна.
Дээрх гэмт этгээдүүдээс эд мөрийн баримтаар 12,315 хүн/тун хэмжээний мансууруулах бодис хураасан талаар Цагдаагийн Ерөнхий Газар мэдээлэв.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
