Улаанбаатар хотын анхны жишиг "20 минутын хот" болох Сэлбэ дэд төв орчмыг дулаанаар хангах 63 МВт дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай Дамбадаржаа дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажил 20 хувьтай үргэлжилж байна.
Энэ талаар Улаанбаатарын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн Ерөнхий инженер Г.Жанлавцогзол “Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд хэрэгжиж буй уг төслийн барилга угсралтын ажлыг өнгөрсөн дөрөвдүгээр сард эхлүүлсэн.
Тус дулааны цахилгаан станц нь Сэлбэ дэд төв барихаар төлөвлөсөн 10,068 өрхийн орон сууцны хойд талын хэсэг, Дамбадаржаа дэд төвийн 2,000 гаруй айлыг дулаанаар хангах юм.
Түүнчлэн барилга угсралтын ажлыг ирэх оны наймдугаар сард дуусган, есдүгээр сараас туршилт тохируулгын ажлыг эхлүүлэх юм.
Ийнхүү 2026 оны арванхоёрдугаар сард ашиглагч байгууллагад нь бүрэн хүлээлгэн өгөхөөр график төлөвлөгөөний дагуу ажиллаж байгааг тэрбээр онцоллоо.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!