Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутгаар өнөөдөр буюу 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр ширүүн аадар бороо орж цаг агаарын гамшигт үзэгдэл болжээ.
Тодруулбал 20.3 мм бороо 52 минутын турш орсон ба энэ үед салхины хурд 11 м/с, зарим үед 20-24 м/с ширүүсэн 10 минут, мөндөр орж /голч-21.0 мм/ 29 минут тус тус үргэлжлэн 3 давхар үзэгдэл ажиглагдаж гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрсэн байна.
Тус үзэгдлийн улмаас машины шил хагарсан зэрэг хохирол үүсээд буйг иргэд цахим сүлжээнд нийтлээд буй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!