Хүн ам, орон сууцны завсрын энэ удаагийн тооллогыг бүртгэлд суурилсан аргаар буюу иргэдийн төрд байгаа мэдээллийг ашиглан зохион байгуулах гэж байгаа талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Тодруулбал төрийн 15 байгууллагын суурь болон төрөлжсөн мэдээллийн санг ашиглан хүн амын шилжилт хөдөлгөөн, хөдөлмөр эрхлэлт, боловсрол, өрхийн сууцны төрөл, нөхцөл зэрэг үзүүлэлтийг бүрдүүлнэ.
ҮСХ-оос иргэн таны мэдээллийг тооллогын зорилгоор ашиглахдаа “E-Mongolia” төрийн цахим үйлчилгээний нэгдсэн системээр мэдэгдэл илгээх юм байна.
Түүнчлэн 2025.09.15-12.15-ны хооронд мэдээллийг нь тодруулах шаардлагатай иргэдтэй утсаар холбогдох аж.
Харин гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа иргэд 2025.10.15-12.15-ны хооронд тооллогод цахимаар хамрагдах юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!