Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/28-НД НИЙТЛЭГДСЭН

Маргааш Увс нуурын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр аадар бороо орно

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 7 сарын 28
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Долдугаар сарын 29-нд буюу маргааш Увс нуурын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. 

Иймд аялагч, амрагч, наадамчдыг гэнэтийн аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа. 

Нөөлөг салхи гэдэг нь аянга, мөндөр, аадар бороо, цас зэрэг цаг агаарын үзэгдэлтэй холбоотой салхи огцом хүчтэй болох үзэгдэл юм. Нөөлөг салхины үед салхины хурд ихсэж 16 м/с-ээс их болох, 20-30 м/с-д хүрэх нь цөөнгүй. 40 м/с секундээс ч давсан тохиолдол бүртгэгдэж байжээ. 

Өнгөрсөн 7 хоногийн нийлбэрээр хамгийн их нь Сүхбаатарын Халзан, Хэнтийн Дадал, Төв аймгийн Баянжаргаланд 61.3-65.4 мм, Дорнодын Гурванзагалд 52.0 мм, бусад нутгаар 0.0-47.4 мм бороо ороод байгаа юм.