Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/28-НД НИЙТЛЭГДСЭН

БНМАУ-ын маршал төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалын дурсгалыг мөнхжүүлэх үзэсгэлэнг нээжээ

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 7 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Увс аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд БНМАУ-ын Маршал төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалын дурсгалыг мөнхжүүлэн сурталчлах зорилготой үзэсгэлэн Улаангом суманд нээлтээ хийлээ.

Маршал Ю.Цэдэнбал БНМАУ-ын нам, төрийг 44 жил удирдсан. Уг үзэсгэлэнд түүний эдэлж хэрэглэж байсан олон арван сонирхолтой үзмэр, эд өлгийн зүйлс дэлгэгджээ. Нээлтийн ажиллагаанд ЗХЖШ-ын орлогч дарга бригадын генерал Б.Баатар болон аймгийн удирдлагууд холбогдох албаны хүмүүс оролцлоо.

ЗХЖШ-ын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим болон Төрийн хүндэт харуулын бүрэлдэхүүн Маршалынхаа төрсөн нутгийн түүхэн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээнд дэмжлэг үзүүлэн оролцох бөгөөд аймгийн төв талбайд яруу тунгалаг үлээвэр найрал хөгжмийн тоглолтыг иргэдэд толилууллаа.

зураг
 
зураг
 
зураг
 

 

Эх сурвалж: Зэвсэгт хүчний Жанжин штаб