ОХУ, БНХАУ-аас шүлхийн вакцин ирсэн. Энэ талаар Мал эмнэлэг, үржлийн газрын дарга М.Галбадрахаас тодрууллаа.
-Шүлхийн вакциныг голомтын бүс рүү явуулсан уу?
-Зүүн гурван аймагт гарсан шүлхийг намжаахад вакцины нөөц тасарсны улмаас эхний ээлжинд ОХУ-аас 500 мянган тун вакцин ирсэн.
Харин Хятад улсын Хөх хотоос 1.6 сая тун вакциныг хүлээж аваад байна. Зүүн гурван аймгийн голомтын бүс рүү ОХУ-аас ирсэн 500 мянган тун вакциныг хүргэж мал амьтныг вакцинд хамруулж эхэлсэн байгаа.
Зүүн гурван аймгийн голомтын бүс рүү ОХУ-аас ирсэн 500 мянган тун вакциныг хүргэж мал амьтныг вакцинд хамруулж эхэлсэн байгаа.
-Хамгаалалтын бүсийн малд вакцин хуваарилах уу?
- Хамгаалалтын бүс болох Нийслэл, Төв аймаг, Говь сүмбэр аймаг руу Хөх хотоос ирсэн 1.6 сая тун вакциныг хүргэж байна. Энэ нь хооронд нь холихгүй байж байгаад дараа нь үр дүнг үзэх зорилготой юм.
Хятадаас ирсэн нь илүү үнэтэй байгаа гэдэг утгаараа чанартай гэж үзэж байгаа. Мөн шаардлага хангасан үйлдвэрүүд вакцин оруулж ирэх саналаа ажлын хэсэгт танилцуулж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!