Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/28-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн Бөхийн Нэгдсэн Холбоо (UWW)-ны насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох Монголын баг тодорчээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 7 сарын 28
IKON.MN
Зураг зураг

Хорватын нийслэл Загреб хотод ирэх есдүгээр сарын 13-наас 21-нийг дуустал Дэлхийн Бөхийн Холбоо (UWW)-ны Насанд Хүрэгчдийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) болно.

Тус тэмцээнд өрсөлдөх шигшээ баг тамирчдыг сонгон шалгаруулах сорил барилдаан өнгөрсөн долоо хоногт Спортын Төв Ордон (СТО)-д болсон юм.

Дэлхийн аваргад өрсөлдөх эрх авсан тамирчид:

Эрэгтэй

  • 57 кг: Б.Мөнх-эрдэнэ (Төгс дэвжээ)
  • 61 кг: Т.Түвшинтулга (БГД АК)
  • 65 кг: Б.Гантулга (Тэх мөнх клуб)
  • 70 кг: Т.Тулга (Хүч спорт хороо)
  • 74 кг: Э.Төгсжаргал (Дархан хасу)
  • 79 кг: О.Сүлдхүү (Алдар спорт хороо)
  • 86 кг: Н.Батбилгүүн (Алдар спорт хороо)
  • 92 кг: Т.Дэмчигдорж (Алдар спорт хороо)
  • 97 кг: Г.Ганхуяг (Алдар спорт хороо)
  • 125 кг: М.Лхагвагэрэл (Хилчин спорт хороо)

Эмэгтэй

  • 50 кг: Б.Мөнхнар (Алдар спорт хороо)
  • 53 кг: Ц.Намуунцэцэг (Дархан хасу)
  • 55 кг: Б.Хулан (Аврагч спорт хороо)
  • 57 кг: Х.Болортуяа (Аврагч спорт хороо)
  • 59 кг: Т.Алтжин (Хилчин спорт хороо)
  • 62 кг: П.Орхон (Алдар спорт хороо)
  • 65 кг: Т.Энхжин (Алдар спорт хороо)
  • 68 кг: Э.Дэлгэрмаа (Хүч спорт хороо)
  • 72 кг: З.Болортунгалаг (Хилчин спорт хороо)
  • 76 кг: Э.Даваанасан (Алдар спорт хороо)