Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/28-НД НИЙТЛЭГДСЭН

БНМАУ-ын ардын жүжигчин, АИХ-ын депутат ГОМБЫН ТҮМЭНДЭМБЭРЭЛ агсны гэрэлт хөшөө Улаангомд сүндэрлэлээ

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 7 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Увс аймаг үүсгэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадам энэ өдрүүдэд тохиж байгаа билээ. 

Энэ үеэр БНМАУ-ын ардын жүжигчин, АИХ-ын депутат ГОМБЫН ТҮМЭНДЭМБЭРЭЛ агсны гэрэлт хөшөөний нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр Улаангом хотод боллоо.

Уг хөшөөг алтан гадас одонт, барималч Ж.Түмэнчулуун урласан бөгөөд Улаангом хотын Ойрад театрын өмнө босгож байгаа аж. Ж.Түмэнчулуун нь дархан аварга Ж.Мөнхбатын хөшөөг урласан барималч юм.

Нээлтийн арга хэмжээний үеэр УИХ-ын Тамгын газрын дарга Б.Баасандорж "Энэхүү хүрэл хөшөөг нэг сарын хугацаанд барьж байгуулсан. Г.Түмэндэмбэрэл гуайн хөшөө Увс аймгийн 100 жилийн ойн үеэр босох ёстой байсан юм байна. Нэг сарын хугацаанд маш олон хүмүүсийн сэтгэл зүрх нийлсний хүчээр боссон. 

Хөшөөний нийт өндөр суурийг оролцуулбал 5.1 метр, Г.Түмэндэмбэрэл гуайн хөшөөний өндөр 3.5 метр. Нийт зургаан тонны жинтэй бөгөөд Ж.Түмэнчулуун барималч 3000-5000 жилийн насжилттай гэсэн. Хөшөөний урд тал түүний төрж өссөн Хан Хөхийн хайрхныг дүрсэлж өгсөн" хэмээн ярив.

Г.Түмэндэмбэрэл нь 1956 оноос хойш Улсын Ардын Дуу Бүжгийн Чуулганд тасралтгүй 40 гаруй жил ажиллахдаа монгол ардын болон монголын хөгжмийн зохиолчдын 200 гаруйг дууг дуулжээ. 

Түүний дуулсан "Хөх торгон дээл", "Хувиршгүй сэтгэл", "Бүсгүй хүний заяа", "Хүрэн хаалгатай дэлгүүр", "Торгоны хээ", "Будар будрын чулуу", "Туулын урсгал шөнөдөө сайхан", "Дуу минь", "Бүүвэйл хорвоо", "Усны тунгалаг Тамирын гол" зэрэг дуу нь өдгөө ч ард түмний сонсох дуртай дуу хэвээр байна. Мөн тэрбээр АИХ-ын депутатаар хоёр удаа сонгогдож байв.

ФОТО:

 

Гэрэл зургийн эх сурвалж: Uvs.news