Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/28-НД НИЙТЛЭГДСЭН

НДС-гийн нэхэмжилсэн өр төлбөрт Чингис хаан банкнаас ₮2.42 тэрбумын үнэлгээ бүхий найман үл хөдлөх хөрөнгө авахаар болов

Г.Мөрөн, iKon.mn
2025 оны 7 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан 2025 оны долдугаар сарын 23-ны өдөр болжээ.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2024 оны “Өр төлбөрт хөрөнгө хүлээн авах тухай” 08 дугаар тогтоолын дагуу 2025 онд 5.07 тэрбум төгрөгийн үнэ бүхий гурван ширхэг үл хөдлөх хөрөнгийг нийгмийн даатгалын сангийн өр төлбөрт тооцон шилжүүлэн авсан бол 2025 оны долдугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар дахин 2.42 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий найман ширхэг үл хөдлөх хөрөнгийг нийгмийн даатгалын сангийн нэхэмжилсэн өр төлбөрт тооцон авахаар шийдвэрлэв.

Цаашид 85.95 тэрбум төгрөгийн авлагыг барагдуулахаар холбогдох эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллаж байна гэж Нийгмийн Даатгалын Ерөнхий Газраас мэдээлэв.

зураг