Ерөнхийлөгч Владимир Путин Оросын баруун хилийн ойролцоо цэргийн сургуулилалт хийж байгаа ангиудад төлөвлөгөөт хугацааны дагуу дуусгаад үндсэн бааздаа буцахыг тушаалаа.
Путин ажиллагааны сүүлчийн өдөр Ленинградын бүсэд биеэр очсон байна.
Энэ ажиллагаанд 150,000 цэргийн бие бүрэлдэхүүн Украйны хил дагуу бүсүүдэд хуваагдан оролцож байгаа юм. Хугацааг нь анх 2 сарын 26-наас 3 сарын 3-ны хооронд байхаар төлөвлөжээ.
Батлан Хамгаалах Яамны веб сайтад мэдээлснээр 3 сарын 7 гэхэд бүх анги нэгтгэлүүд үндсэн бааздаа шилжиж дуусах гэнэ.
Харин Крым дэх цэргийн ангиудаа үргэлжлүүлэн байлгах бололтой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!