Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/05-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: 21 настай хохирогч бүсгүйн ар гэрийнхэн мэдээлэл хийнэ

ikon.mn
2014 оны 3 сарын 5
iKon.MN
Зураг зураг

 Төрийн албаны зөвлөлийн байранд

10:00 цагт: "Иргэдийн шударга шүүх" ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт санамж бичигт гарын үсэг зурна.

Монголын хүүхдийн ордонд

10:00, 12:00, 14:00 цагт: 6000 гаруй одонтой ээжүүд оролцох Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг угтан Алдарт эхийн нэг, хоёрдугаар одонтой ээжүүддээ хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ болно.

ҮХАА-н хурлын зааланд

11:00 цагт: Хөлдсөн вакцин, шүлхий өвчин ихсэх магадлалтай орон нутаг зэргээр Хэвлэлийн бага хурал хийнэ.

“Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт: Гэр бүлийн хүчирхийллийн улмаас тархиндаа гэмтэл авч нас барсан 21 настай эмэгтэйн хэргийг шүүх буруу шийдвэрлэсэн тухай хохирогчийн ар гэрийнхэн мэдээлэл хийнэ.

“Шинэ дэлхий” телевизийн хэвлэл мэдээллийн төвд

11.00 цагт: Монгол Улсын иргэд Франц улс руу шууд нисэх боломж анх удаагаа бүрдлээ. Үүнтэй холбогдуулан Монгол Улс дахь Францын элчин сайдын яамнаас визнийхээ нөхцлийг хөнгөвчлөхөөр болсон байна. Энэ талаар хэвлэлийн бага хурал хийнэ.

Хөдөө аж ахуйн сургуульд

13:30 цагт: ХУД-ийн иргэдэд Батлан хамгаалах төрийн үйлчилгээ Зэвсэгт хүчний цэргийн анги байгууллагын үйл ажиллагааг сурталчлах "Иргэн -Цэргийн бахарлын өдөр"-ийг зохион байгуулна.

МХЕГ-ын хурлын зааланд

14.00 цагт: Хүнсний ногооноос хортой бодис илэрсэн гэсэн асуудлаар МХЕГ, ҮХААЯ хамтран хэвлэлийн бага хурал хийнэ.