Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/05-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ тив хоорондын баллистик пуужин туршлаа

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 3 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Манай цагаар өнгөрсөн шөнө ОХУ тив хоорондын баллистик пуужингийн туршилтын харвалт хийсэн байна. Төрийн мэдлийн РИА Новости агентлагт Батлан Хамгаалах Яамны хэвлэлийн төлөөлөгч Игорь Егоров ярихдаа Казахстан дахь байг онох зорилготой туршилтын харвалт байсан гэжээ.

Украйны асуудлаас болоод дэлхий нийтийн анхаарал Орост хандсан байх үед ийм туршилт хийсэн нь сонирхол татаж байна.

Гэхдээ Кремлийн төлөөлөгч Песковын хэлж байгаагаар энэ туршилтыг бүр эртнээс төлөвлөсөн байсан, АНУ ч энэ талаар мэдээлэлтэй байсан гэжээ.

Пуужинг харвасан байрлал нь Украйны зүүн хилээс 450 км зайд байсан байна. Пуужин нь 18 метр орчим урттай, 9.6 мянган км зайд тусах чадвартай RS-12M загварынх гэнэ. Үүний зориулалт нь цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх юм байна.