Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/05-НД НИЙТЛЭГДСЭН

Хубилай хааны тухай олон ангит кино хийж буй багийнхантай уулзжээ

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 3 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсаас Сингапурт суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаа Марко Поло болон Хубилай хааны тухай олон ангит телевизийн уран сайхны кино хийж буй уран бүтээлчдийн урилгаар “Pinewood Iskandar Malaysia studio”-д зочилсон байна. 

Энэхүү киног Малайзын Жохор хотноо хийж байгаа аж. 

Киноны уран бүтээлчид 30 мянган хавтгай дөрвөлжин метр бүхий талбайд зураг авалтын таван павилионыг шинээр барьж, байгуулжээ. Ингээд 13 дугаар зууны Монголын Их Эзэнт гүрэн, Сүн улс, Марко Пологийн аялж явсан газруудыг энэхүү орчинд бий болгож байгаа аж. 

Дэлхийн 20 орны 600 гаруй уран бүтээлч энэхүү түүхэн киног бүтээхэд оролцож байна

Дэлхийн 20 орны 600 гаруй уран бүтээлч энэхүү түүхэн киног бүтээхэд оролцож байгаа гэнэ.  Киноны продюсероор Холливудын нэрт продюсер Жон Фуско, Ричард Шаркей, захирлаар Даниэль Минахан зэрэг уран бүтээлч ажиллаж байгаа юм байна.

Дашрамд дурдахад, Продюсер Р.Шаркей энэхүү кино бүтээхэд монголчуудын оролцоо чухал байгааг тэмдэглээд Сингапур Улсад сурч, ажиллаж буй монголчуудаас кино зураг авалтад оролцуулах ажлыг зохион байгуулж өгөхийг ЭСЯ-наас хүсчээ. Элчин сайд Б.Дэлгэрмаа дэлхийн алдарт уран бүтээлчид Монголын эзэнт гүрний түүхээр кино бүтээж буйд талархал илэрхийлж, ЭСЯ-наас боломжтой бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэхээ амласан байна.