Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/04-НД НИЙТЛЭГДСЭН

Виктор Януковичийн үхлийн тухай мэдээллийг няцаалаа

Б.Ууган, iKon.mn
2014 оны 3 сарын 4
iKon.MN
Зураг зураг

“Евромайдан” -ы идэвхтэн Михаил Лебедь өөрийн фейсбүүк хуудаснаа Виктор Янукович зүрхний шигдээсний улмаас нас барсан гэж мэдээлжээ. " Янукович нас барсан. Энэ тухай дөнгөж сая Ростовын Зүрхний эмчилгээний төвийн найз маань над руу утасдаж хэлсэн юм. Түүнийг гуравдугаар сарын гуравны шөнийн 11 цагт зүрхний шигдээс оноштойгоор авчирсан ч цагийн дараа нас баржээ " хэмээн тэрбээр өнөөдөр бичсэн байна. 

 Ростов мужийн Эрүүл мэндийн байгууллагынхан Виктор Янукович эмнэлэгт хандсан болон удалгүй нас барсан талаар ямар ч мэдээлэл алга байна.

“Москвагийн дуу хоолой” агентлагийн мэдээлснээр Лебедьтэй холбогдон энэ мэдээллийг лавлахад Янукович нас барсан тухай мэдээлэл авсан нь үнэн хэмээжээ.

Харин “Южный Федеральный” цахим хуудсын сэтгүүлчид Ростов мужийн Клиник эмнэлгийн зүрхний эмчилгээний тасгаас тодруулга авахад Украины Ерөнхийлөгч тэндэхийн эмнэлэгт хэвтсэн тухай мэдээллийг үгүйсгэсэн байна.

Түүнчлэн Ростов мужийн Эрүүл мэндийн байгууллагынхан Виктор Янукович эмнэлэгт хандсан болон удалгүй нас барсан талаар ямар ч мэдээлэл алга байна хэмээн мэдэгджээ. 

Эх сурвалж: www.mk.ru