Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/05-НД НИЙТЛЭГДСЭН

Ноцтой осол гарав

Х.Жаргал
2014 оны 3 сарын 5
Монголын мэдээ
Ноцтой осол гарав

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо буюу Дарь-Эхийн автобусны хуучин эцсийн буудлын авто зам дээр машин мөргөлдөж, хүн хавчуулагдсан ноцтой осол гарчээ.

Дуудлагын дагуу Аврах шуурхай тасгийнхныг очиход “Соната” маркийн суудлын автомашин, “Дево” загварын “Автобус-3” ОНӨҮГ-ын том оврын автобустай мөргөлдөж “Соната” загварын авто машины жолооч 26 настай эрэгтэй хавчуулагдан хүнд гэмтсэн байжээ.

Тэднийг ослын газраас холдуулж, эмнэлгийн анхны тусламж үзүүлэн ГССҮТ-д хүргэсэн байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар автобусанд 20 гаруй зорчигч байсан байна. Ослын үеэр зарим зорчигчид суудлаасаа унаж, цонх мөргөж, бэртсэн аж. Мөн автобусанд бага насны хүүхдүүд ч зорчин байжээ.

Зураг