Их Британийн нэгэн хос хуримын бэлгэндээ өөр, өөр фирмийн 27 ширхэг талх шарагч авсан гэнэ.
Тэд хуримаа хийхийн өмнө зочдоос хуримын бэлгэндээ юу авахыг хүсч байгаагаа бичээгүй учраас давхардсан бэлэг олныг авчээ. Ер нь хосууд хүссэн бэлэгний жагсаалтаа гаргадаг юм байна.
Сүйт хос гэрлэлтээ Мексикт батлуулаад дараа нь Англид иржээ. Хуримлаж, гэр бүл болсон Виктория Сеймур, Майк Сеймур нар хуримын зочдоо хүлээн авах үеэр хэлбэр, хэмжээ нь адилхан хайрцагтай бэлэг олныг авсан аж.
Эхлээд огт анзаараагүй хос дараа нь бэлгээ задалж үзэхэд ихэнх зочид нь талх шарагч бэлэглэсэн байжээ. Сүйт залуугийн найз Роб Кэнок талх шарагч бэлэглэх санааг гаргасан нь найзуудад таалагдсан гэдгийг Майк Сеймур мэдсэн аж.
Харин Виктория Сеймур бараг бүх талх шарагчийг дэлгүүрүүдэд буцаан өгч, мөнгийг нь авсан гэнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!