Индэр    
2014 оны 3 сарын 4
Зураг
Эдийн засаг, улс төрийн бодлогын шүүмж-нийтлэл

Хироаки Куважима: Ерөнхий сайд Абэ Японы эдийн засгийг сэргээнэ гэж одоо ч маргадаг

Зураг
Японы хараат бус улс төр судлаач Хироаки Куважима

Д.Жаргалсайхан “de Facto” нэвтрүүлэгтээ Японы хараат бус улс төр судлаач, “Харвардын” бүтээгдэхүүн, улс төр, эдийн засаг, бизнесийн чиглэлээр зөвлөгөө өгч, лекц уншдаг, олон улсын томоохон шагналуудын эзэн ноён Хироаки Куважимаг урьж ярилцсан юм.

-Манай шоунд оролцож байгаад баярлалаа. Бид таны айлчлалыг маш их сонирхож байна. Улаанбаатарын Эдийн засгийн клуб таны илтгэлийг тэсэн ядан хүлээж буй нь дамжиггүй. Бид Японы эдийн засгийн одоогийн нөхцөл байдлын талаар мэдэхийг хүсч байна. Японы эдийн засагчдын бодлого хэрхэн хэрэгжиж байна вэ. Абэномикс гэж нэрлэгдэж буй Японы Засгийн газрын бодлогыг тайлбарлаж өгөөч?

-Абэномикс гэдэг нь Японы Засгийн газрын баримталж буй эдийн засгийн бодлогын гурван тулгуур юм.

Ерөнхий сайд Шинзо Абэг засгийн эрхэнд гарахаас өмнө Японы эдийн засаг бараг хорин жилийн турш зогсонги байдалд орсон байлаа. Эдийн засгийн зогсонги байдлын шалтгааныг олох гэж эдийн засагчид санал бодлоо уралдуулж байлаа. Ерөнхий сайд Шинзо Абэгийн хувьд эдийн засгийн хамгийн том бэрхшээл нь дефляци байсан. Бараг арав гаруй жилийн турш Япон улсад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үнэ алгуур унасан. Тийм ч учраас Ерөнхий сайд Абэ энэ үзэгдиийг инфляци руу шилжүүлэхийг оролдож байна.

Энэ бол Японы эдийн засагт тулгарч буй эхний асуудал. Хоёр дахь санхүүгийн нөхцөл байдал нь өнгөрсөн 20 жилийн дотор Японы төсвийн алдагдал нэмэгдэж, санхүүгийн хувьд хүнд байдалд орсон. Япон улс эдийн засгийн өсөлтийг хангах бодлого болон татварын хувь хэмжээг өсгөх замаар үүнийг даван туулах гэж оролдож байна. Өнгөрсөн хоёр удаагийн сонгуулийн үеэр Шинзо Абэ Японы олон нийтийг ятгаж, төсвийн алдагдлыг бууруулах бодлогоо дэмжүүлэх гэж хичээсэн.

Татвар нэмэхийн сацуу эдийн засгийн өсөлтийг хангана гэж тун амаргүй байлаа. Абэномиксийн хоёр дахь тулгуур нь эдийн засгийн өсөлтийг хангах бодлого юм.

Гуравдугаарт Японы эдийн засгийн бүтцийг өөрчлөх зорилт. Удаан хугацааны турш зогсонги байсан аж үйлдвэр, эрүүл мэнд, үйлчилгээний зарим салбарыг идэвхжүүлэх нь эдийн засгийн өсөлтийг хангах ач холбогдолтой.

-Төсвийн алдагдлыг бууруулах, эдийн засгийн бүтцийг бууруулах зорилготой юм байна.

-Дефляци биш, харин инфляцийг дэмжих тухай.

-Дефляцийн гол шалтгаан юу байсан бэ?

-Энэ асуудлаар хоёр өөр маргаан өрнөж байсан. Нэгдүгээрт, зах зээлд мөнгө цутгах замаар шийдвэрлэх монетарист хандлага байлаа. Гэвч Японы Төвбанкинд зах зээлд мөнгө цутгах хангалттай зориг байгаагүй. Ерөнхий сайд Шинзо Абэгийн зөвлөхүүд ч эсэргүүцсэн. Хоёрдугаарт, дефляци нь мөнгө санхүүтэй холбоогүй гэж үзэж байлаа. Ялангуяа, хүн амын насжилт, эдийн засгийн бүтэц өөрчлөгдөөгүй зэрэг шалтгаантай холбоотой гэж тайлбарлаж байв. Жишээ нь, АНУ шиг мэдээллийн технологи, биотехнологи зэрэг орчин үеийн салбаруудын хөгжлийг дутуу орхисон нь Японы гол дутагдал гэж үзэж байлаа.

-Японы Төвбанк эдийн засаг, мөнгөний маш хатуу бодлого баримталж байсан. Засгийн газрын өрийн хэмжээ хэт өндөр байсантай холбоотой юу. Үндэсний нийт бүтээгдэхүүнээс бараг хоёр дахин их гэж сонссон.

-Японы Төвбанк эдийн засагт мөнгө дутагдаж байна гэдэг нотолгоонд итгээгүй. Төвбанкны ерөнхийлөгч ч гэсэн.

-Ширакава юу?

-Тийм. Ноён Ширакава энэ асуудлыг мөнгөний нийлүүлэлттэй холбоогүй, харин эдийн засгийн бүтэцтэй холбоотой гэж үзэж байсан. Хэрвээ Төв банк эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлбэл Засгийн газрын төсвийн алдагдлыг санхүүжүүлж байна гэж ойлгогдохоос эмээж байсан. Зах зээл дэх тоглогчдод сөрөг сэтгэгдэл төрүүлэхээс гадна инфляцийг өөгшүүлнэ гэж болгоомжилж байлаа.

Харин Йелийн Их сургуулийн профессор Хамада тэргүүтэй эдийн засагчид Төвбанкны нийлүүлэлт нь асуудлыг шийдвэрлэхэд хангалтгүй гэж үзэж байлаа. Чухам юу болоод байна вэ, Төвбанкны нийлүүлэлтийн дагуу зах зээл дэх бэлэн мөнгөний хэмжээ нэмэгдэх ёстой. Гэтэл эсрэгээр бэлэн мөнгөний нийлүүлэлт нэмэгдээгүй. Төвбанк санхүүгийн зах зээлд мөнгө нийлүүлснээр Японы эдийн засаг сэргэхгүй гэдэг нь ойлгомжтой болсон. Ялангуяа, Төв банкны мөнгөний нийлүүлэлт нэмэгдсэн ч гэсэн арилжааны банкнуудын зээлийн хэмжээ нэмэгдээгүй. Мөнгө улам үнэгүйднэ гэж санхүүгийн шинжээчид анхааруулдаг.

-Зах зээл дэх худалдан авагчийн тоо нэмэгдэнэ гэсэн үг үү?

-Хүмүүсийн хандлага өөрчлөгдсөн. Ерөнхий сайд Абэ Японы эдийн засгийг сэргээнэ гэж одоо ч гэсэн маргадаг. Одоо ч гэсэн маргаан мэтгэлцээний гол сэдэв хэвээр байна.

-Төвбанкны ерөнхийлөгч Күрода урт хугацааны бонд худалдан авах замаар эдийн засагт мөнгө оруулсан юм байна.

-Тийм, бас үгүй. Ерөнхийлөгч Күрода Засгийн газрын бондын портфелийг улам өргөжүүлсэн. Богино ба урт хугацааны бонд. Японы Төвбанк урт хугацааны бондыг худалдан авч эхэлсэн.

Гэвч энэ нь арилжааны банкнуудын бэлэн мөнгөний нөөцийг нэмэгдүүлж чадаагүй учраас үр нөлөө нь бага байлаа.

-Банкны бэлэн мөнгөний нөөцийг яаж нэмэгдүүлэх вэ?

-Японы Төвбанкны хувьд энэ тун хэцүү зорилт. Хэрвээ банкны бэлэн мөнгөний нөөцийг нэмэгдүүлэхийг оролдвол банкны сектор нь Японы Засгийн газрын бондыг Төвбанкинд зарахаас өөр аргагүй. Японы арилжааны банкнуудын хүү унасан. Харин арилжааны банкнууд бэлэн мөнгөний нөөц бүрдүүлэх боломжтой.

-Засгийн газрын бондын тусламжтай юу?

-Тийм. Засгийн газрын бондоос ашиг олно.

-Японы Засгийн газар урт хугацааны бондыг тийм олноор нь зараагүй. Харин Японы Төвбанк урт хугацааны бондыг олноор нь гаршсан юм байна...

-Тийм ээ. Энэ үнэн. Гэвч урт хугацааны бонд худалдан авах нь тухайн арилжааны банкны хүчин чадлаас шалтгаалж байлаа.

-Бондын портфель үү, эсвэл өөр асуудал уу?

Арилжааны банкнуудын портфельтэй холбоотой.

-Активын чанартай холбоотой.

Хөрвөх чадвар өндөртэй актив...

-Японы арилжааны банкнууд портфелийг богино хугацааны болгож өөрчлөх болсон нь хөрвөх чадвартай холбоотой. Японы Төвбанк Засгийн газрын бондыг худалдаж авч чадахгүй болсон учраас арилжааны банкнуудад ийм үүрэг ногдсон. Харин Японы Төвбанк нь арилжааны банкнуудаас худалдан авч байсан.

-Төв банк нь Засшйн газраас хараат бус байх ёстой. Гэвч Төвбанк нь хараат бус үйл ажиллагаа явуулахаас гадна Засгийн газартай хамтран ажиллах шаардлагатай болжээ...

-Тийм.

-Ямар хэлбэрээр хамтран ажилладаг вэ?

-Техникийн шинжтэй асуудал. Японы Засгийн газрын бондыг Засгийн газраас худалдан авах нь тодорхой хугацааны хязгаарлалттай. Арилжааны банкнууд Засгийн газраас Засгийн газрын бондыг худалдаж авдаг. Харин Төвбанк нь арилжааны банкнуудаас худалдаж авсан. Японы Төвбанк активаа нэмэгдүүлэх шаардлагатай. Японы Төвбанк зах зээлээс активыг маш эрчимтэй худалдаж авсан.

-Аж үйлдвэржсэн Япон улсад арилжааны банкнууд нь тэг хувийн хадгаламжийн хүүтэйгээр яаж оршин тогтнож чадаж байна вэ?

-Та ямар утгаар асуусан бэ. Арилжааны банкнууд уу, эсвэл Японы олон нийт үү?

-Аль аль нь. Хөрвөх чадвартай болсон арилжааны банкнуудын зээлийн хэмжээ нэмэгдэх ёстой...

-Японы эдийн засагтай холбоотой асуудал. Төвбанк нь арилжааны банкнуудад их хэмжээний бэлэн мөнгө нийлүүлсэн боловч арилжааны банкнууд нь Японы эдийн засгийн зогсонги байдлын улмаас олигтой ашиг олж чаддаггүй байсан. Банкны активын дийлэнх нь хадгаламж. Активд хөрөнгө оруулах нэрийдлээр эрсдэлтэй үйл ажиллагаа явуулж болохгүй. Заримдаа арилжааны банкнууд Засгийн газрын бондыг худалдаж авах замаар ашиг олдог.

-Гэвч зах зээл дэх арилжааны банкнуудын зээлийн хэмжээ нэмэгдээгүй биз дээ?

-Тийм.

-Гэвч яаж өсөлтийг хадгалж чадаж байна вэ. Өсөлт тэг хувьтай байсан ч гэсэн бэлэн мөнгөний нөөц хэрэгтэй биз?

-Хамтын хөрөнгө оруулалт болон бондоо хэрхэн нэмэгдүүлэх тухай асуудал. Японы арилжааны банкнууд хамтрагч буюу бизнесийн түншүүдээ хөгжүүлэхийг хичээж байсан. Заримдаа компаниудад бизнесийн зөвлөгөө өгдөг байсан. Гэвч энэ бол зөвхөн мөнгөний харилцаа байлаа. Тийм ч учраас Ерөнхий сайд Шинзо Абэгийн засаг захиргаа арилжааны банкнуудын бодлогыг өөрчлөх зорилгоор шахалт үзүүлэх болсон. Абэгийн засаг захиргаа эдийн засагт дүн шинжилгээ хийсний үр дүнд Японы компаниуд аж үйлдвэр болон бизнесийн шинэ салбарт өрсөлдөх боломжийг нэмэгдүүлэх нь чухал гэж үзсэн.

-Компаниудыг бизнесийн шинэ салбарт хүчээ сорихыг урамшуулан дэмждэг юм байна.

-Япон улс зах зээлийн эдийн засагтай боловч эдийн засгийн зарим салбар нь одоо ч гэсэн төрийн зохицуулалтаас хамааралтай. Жишээ нь хөдөө аж ахуйн салбарт хүссэн хүн бүр нэвтрэн орох боломж хязгаарлагдмал байдаг. Энэ салбарт хөдөө аж ахуйн хоршоонууд ноёрхдог. Одоо Японы парламентад хөдөө аж ахуйн салбар дахь хоршоонуудын ноёрхлыг хэрхэн хязгаарлах тухай маргаан ид өрнөж байна. Хөдөө аж ахуйгаас гадна эрүүл мэндийн салбарыг ч өрсөлдөөн дутагдаж байна. Хэрвээ бид эдгээр салбаруудыг өрсөлдөөнтэй болгож чадвал бүтээмж нэмэгдэх болно.

-Та фермерүүдийн хамтран байгуулсан хоршооны тухай ярилаа. Эдгээр хоршоонууд бүтээгдэхүүнээр дагнадаг уу, эсвэл газар зүйн хувьд ялгаатай юу. Ямар төрлийн хоршоонууд байдаг вэ?

-Олон төрлийн хоршоо бий. Газар зүйн байрлал болон бүтээгдэхүүний төрлөөс хамаардаг. Хоршоонууд нь үйлдвэрлэгч болон хэрэглэгчдийн хооронд зуучлагчийн үүрэг гүйцэтгэдэг.

-Хамтран үйлдвэрлэгчид юм байна.

-Тийм, хамтран үйлдвэрлэгчид. Мөн эцсийн үйлчилгээ ч үзүүлдэг. Салбартаа ноёрхдог том бүлэглэлүүд юм.

-Засгийн газраас татаас авдаг уу, ямар төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг вэ?

-Хөдөө аж ахуйн фермерүүд тодорхой татаас авдаг.

-Хоршоогоор дамжуулан татаас авдаг уу?

-Фермерүүдэд шууд очдог. 1990* ээд оны дунд үед Японы эдийн засгийн хямралын улмаас татаасын хэмжээ буурсан. Гэвч татаас шууд фермерүүдэд очдог. Японы Засгийн газар жижиг фермерүүдийг хөгжүүлэх, үйл ажиллагааг нь өргөтгөх чиглэлээр их дэмжлэг үзүүлдэг. Жижиг фермийн үйл ажиллагааг илүү бүтээмжтэй, үр ашигтай болгох зорилготой. Фермерүүдийн ачаар сонгуульд олон санал авдаг.

-Та Япон улсад фермер болох тун хэцүү, хөдөө аж ахуйн хоршоонуудтай өрсөлдөх тун амаргүй гэж ярилаа...

-Тийм ээ, аль аль нь хэцүү.

-Хотын залуу фермер болохыг хүсчээ. Түүнд фермер болох боломж бий юу?

-Фермер болж чадна. Гэвч танай компани өндөр бүтээмжтэй ажиллах технологитой, фермийн үйл ажиллагаа эрхлэх газартай байсан ч гэсэн фермер гэж тооцогдохгүй. Японы эдийн засаг ийм шалгууртай учраас үр ашигтай байдаг. Ерөнхий сайд Шинзо Абэ хөдөө аж ахуйн салбарыг өөрчлөхийн сацуу АНУ-тай гэрээ байгуулахыг хүсч байна.

-АНУ уу?

-АНУ, Азийн бусад улс орнуудаас гадна Чили, Канад улстай хамтран ажиллах зорилготой. Ерөнхий сайд Абэ эдийн засгийн салбарууд дахь шинэтгэлийг хэрэгжүүлэх улс төрийн чадавхтай.

Зураг