Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/05-НД НИЙТЛЭГДСЭН

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 25 дахь чуулганд оролцлоо

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 3 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Женев хотноо болсон НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 25 дугаар чуулганд Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг оролцоод иржээ.

Өндөр түвшний энэ удаагийн хуралдаанд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн даргаас гадна,

  • Словак
  • Аргентин
  • Итали
  • Грек
  • Казахстан
  • Япон
  • Канад
  • Унгар
  • Чех
  • Катар
  • Финланд
  • Испани
  • Латви

БНСУ-аас Гадаад хэргийн сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргын түвшинд оролцож, зэвсэг хураах үндсэн асуудлаархи байр сууриа илэрхийлж үг хэлсэн байна.

ЗХБХ нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн зэвсэг хураах асуудлаархи 1978 оны анхны тусгай чуулганы үр дүнд 1979 онд байгуулагдсан, зэвсэг хураах олон талт гэрээ, хэлэлцээрийг хэлэлцэн тохирох эрх бүхий олон улсын хамтын нийгэмлэгийн цорын ганц индэр юм.

Монгол Улс ирэх 2015 оны эхээр ЗХБХ-ыг ээлж ёсоор удирдана

ЗХБХ өнгөрсөн хугацаанд Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээ, Биологийн зэвсгийг хориглох конвенц, Химийн зэвсгийг хориглох конвенц, Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээ зэрэг олон улсын нэн чухал баримт бичгүүдийг хэлэлцэн тохирчээ.

Эдүгээ 65 гишүүнтэй бөгөөд Монгол Улс тус байгууллагын идэвхтэй гишүүний хувьд зэвсэг хураах, үл дэлгэрүүлэх үйл явцад хувь нэмрээ оруулсаар ирсэн юм. Монгол Улс ирэх 2015 оны эхээр ЗХБХ-ыг ээлж ёсоор даргалах бэлтгэл ажлын хүрээнд дэд сайд Д.Ганхуяг тус бага хурлын чуулганы ажиллагаатай ийнхүү танилцаад иржээ.