Уншиж байна ...

Бүтээн байгуулалт

11 жилийн өмнө
11 жилийн өмнө
Зураг
2013 оны 12 сарын 7
Засгийн газрын 2013 оны 99 дүгээр тогтоолоор баталсан "Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн хурдны авто зам төсөл"-ийн концессын гэрээ байгуулж, төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай хурдны авто замын трасс, нарийвчилсан үнэлгээ, зураг төслийг батлахыг Эдийн засгийн хөгжил, Барилга хот, байгуулалт, Зам, тээвэр, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд нарт даалгалаа. Мөн "Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн хурдны авто зам төсөл"-ийн авто замын трассын дагуу концесс эзэмшигчид газар олгохыг холбогдох аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
Зураг
2013 оны 12 сарын 7
Засгийн газрын 2013 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 62 дугаар тогтоолын дагуу "Туул сонгино усны нөөцийн цогцолбор" төслийг концессын гэрээгээр гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, гэрээний төсөл боловсруулахыг холбогдох яамдад даалгасан юм. Энэ дагуу гэрээний боловсруулсан гэрээний төслийг хэлэлцээд “Туул сонгино усны нөөцийн цогцолбор" төслийн концессын гэрээг "Морьтимпекс" ХХК-тай байгуулахаар боллоо.
Зураг
2013 оны 12 сарын 6
Байрны тухайд, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын захиалгаар “Бэрэн” групп Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд барьсан бөгөөд 25.8-37.3 м.кв-ын сонголттой.
Зураг
2013 оны 12 сарын 5
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсгээс 3 эгнээтэй авто замын 1 дүгээр эгнээг тусгаарлах хашлага байрлуулж байгаа. Энэ хүрээнд Чингисийн өргөн чөлөө болон Их тойруу доторх зарим гудамж, замууд, Зүүн дөрвөн зам, Баруун дөрвөн замуудад шинээр хашлага байрлуулахаар төлөвлөжээ.
Зураг
2013 оны 12 сарын 5
Энэ жил боловсрол, шинжлэх ухааны салбарт 100 орчим барилга шинээр ашиглалтад оруулж, хүлээн авсан юм. Үүнээс цэцэрлэг 24, ерөнхий боловсролын сургууль 18, дотуур байр тав, спорт заал тав бусад нь дээд сургуулийн өргөтгөл, 1000 оюутны байр, лаборатори, шинжлэх ухааны зориулалттай барилга байна.
Зураг
2013 оны 12 сарын 4
Төмөр замын инженерүүдийн холбооны Тэргүүн Л.Пүрэвбаатартай ярилцлаа. Тэрбээр “МакКинсей” компанийн хийсэн “Шинэ төмөр зам” төслийн ТЭЗҮ-ийг хуурамч гэж үзэж байгаа юм.
Зураг
2013 оны 12 сарын 4
Нийслэлийн Засаг дарга “Гэр хорооллын хоёрдугаар ээлжийн дахин төлөвлөлтийн тухай” захирамж гаргажээ. Ингэснээр Гэр хорооллын дахин төлөвлөлт хийхээр батлагдсан 2-р ээлжийн 8 байршлын нэгж талбарт хамрагдсан газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагч иргэд, аж ахуйн нэгжийн судалгааг энэ долоо хоногт гаргахаар болсон байна.
Зураг
2013 оны 12 сарын 4
Баянгол дүүргийн Засаг даргын захирамжаар тус дүүргийн 38-р сургуульд 8352 ам метр газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх гэрчилгээ олгосон. Гэв тус газрын 1970 ам метр талбайд БГД-ийн Нутгийн удирдлагын ордон бариулахаар БГД-ын тамгын газрын эзэмшилд шилжүүлсэн үндэслэлийг тодруулахаар тус сургуулийн багш нар хотын даргатай уулзжээ.
Зураг
2013 оны 12 сарын 4
Ханын материалын үйлдвэрийн орчмын 9 га газарт хотын захиргааны шинэ цогцолборыг барихаар шав тавьсан. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын дагуу аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулахад БНСУ-ын “Халла” групп төсөл хэрэгжүүлэх эрх авсан юм.
Зураг
2013 оны 12 сарын 4
Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн барилгын ажил дуусч улсын комисст хүлээлгэн өгчээ. Нийслэлийн цагдаагийн газрын бүтэц, орон тоо батлах тухай 700 дугаар тушаалаар Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэг 2 хуваагдаж шинээр хоёрдугаар хэлтсүүд байгуулагдсан. Үүнтэй холбогдуулж дээрх  хэлтсүүдийн барилгын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй  тендер зарласан.
Зураг
2013 оны 12 сарын 4
Хэнтий аймгийн ИТХ-аас амйгийн төвийн нэрээ сольж Чингис хот болгохоор шийдсэн. Харин Чингис хотдоо “Тэмүүжин” хороолол байгуулахаар төлөвлөжээ.
Зураг
2013 оны 12 сарын 2
БНСУ-ын буцалтгүй тусламж, Солонгосын олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Койка/-ийн санхүүгийн дэмжлэгтэйгээр, нийтдээ 5 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар баригдсан Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын Дулааны цахилгаан станцыг ашиглалтад хүлээж авах ёслол боллоо.
Зураг
2013 оны 11 сарын 28
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд шинээр баригдах эмнэлэг нь улсын хэмжээнд тусламж үйлчилгээ үзүүлдэг гурав дахь шатлалын эмнэлэг байхын зэрэгцээ тус дүүргийн ард иргэдийг хүлээн авч тусламж үйлчилгээ үзүүлдэг байх гэнэ.
Зураг
2013 оны 11 сарын 28
Нийслэлд төрийн үйлчилгээнд зориулан бүтээн байгуулалт хийх газар хомсджээ. Одоогоор 10 га газар нийслэлийн мэдэлд үлдсэн байна.
Зураг
2013 оны 11 сарын 25
Буянт-Ухаа, Яармаг, Баянголын аманд орон сууцны хороолол барих дэд бүтцийн ажил дууслаа
11 жилийн өмнө
11 жилийн өмнө