Монгол Улсаас анх удаа АНУ-ын ногоон барилгын LEED сертификат хүртсэн Неосити хотхонд орон сууц худалдан авч буй иргэдэд М банк Ногоон зээл олгож эхэллээ. Тодруулбал, хоёр талыг төлөөлж Неосити төслийн санаачлагч Б.Наранбат, М банкны Гүйцэтгэх захирал Б.Тэмүүлэн нар 10 тэрбум төгрөгийн ногоон барилгын зээл, мөн 5 тэрбум төгрөгийн ногоон орон сууцны зээлийн гэрээнд /2025.07.24-нд/ гарын үсэг зурлаа.
Хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд Неосити хотхонд байр захиалсан иргэд орон сууцаа ашиглалтад орох хүртэлх хугацаанд хөнгөлөлттэй нөхцөлөөр буюу жилийн 8 хувийн хүүтэй зээлээр худалдан авах боломжтой юм байна.
Харин захиалагчийн байр ашиглалтад орох хүртэлх хугацааны 8 хувиас дээших хүүгийн зөрүүг “Неосити” төслөөс бүрэн хариуцаж төлнө. Хэрэв захиалагчийн байр ашиглалтад орсны дараа төлбөрийн үлдэгдэлтэй нөхцөлд орон сууцны Ногоон зээлийн үндсэн хүүгээр тооцох аж.
“Неосити” хотхонд байр авах хүсэлтэй иргэд орон сууцныхаа урьдчилгаа болох 20 хувийг төлснөөр М банкнаас 20 жилийн хугацаатай дээд тал нь 2 тэрбум хүртэлх төгрөгийн зээл авах боломжтой бөгөөд зээлийн үйлчилгээг тус банкны харилцагчийн төвөөс авна.
М харилцагчийн төвийн байршил:
“Шангри-Ла Оффис” төв, 6 давхар, 605 тоот, СБД, 1 дүгээр хороо
Холбогдох утасны дугаар: 1800-2929
2400 айлын “Неосити” хотхоны бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн онд эхэлсэн бөгөөд 2025 онд “Шинэ Монгол-3” сургууль, 400 айлын орон сууц ашиглалтад орох юм. Эхний ээлжийн бүтээн байгуулалтын ажил 80 гаруй хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!