БНСУ-ын буцалтгүй тусламж, Солонгосын олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Койка/-ийн санхүүгийн дэмжлэгтэйгээр, нийтдээ 5 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар баригдсан Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын Дулааны цахилгаан станцыг ашиглалтад хүлээж авлаа.
Дулааны станцыг барихдаа БНСУ-ын орчин үеийн дэвшилтэт технологийн халаалтын системийг нэвтрүүлснээр уг системд зарцуулагдаж байгаа цахилгааны хэрэглээний өсөлтийг нарны эрчим хүч хэрэглэх замаар бууруулахаар тооцжээ.
Шинээр баригдсан энэ станцад ажиллах монголын инженер, техникийн ажилтнуудыг БНСУ-ын талаас сургалтад бүрэн хамруулсан байна.
Ийнхүү шинэ бүтээн байгуулалтын үлгэр жишээ болсон Сүхбаатар аймгийн Баруун-Урт хот байнгын найдвартай дулаан, халуун усаар хангагдахаар боллоо.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!