Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/27-НД НИЙТЛЭГДСЭН

Өчигдөр шөнийн шалгалтаар Монгол Улсын 8 иргэн, Турк улсын 1 иргэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн нь тогтоогджээ

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 7 сарын 27
IKON.MN
Зураг зураг

Энэ оны 07 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө цагдаагийн байгууллагаас "Баар,цэнгээний газар"-т хийсэн шалгалтаар Монгол Улсын 8 иргэн, Бүгд Найрамдах Турк улсын 1 иргэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн байсан нь тогтоогджээ.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэд хяналт тавих, гэмт хэрэг, зөрчлийг илрүүлж, таслан зогсоох зорилгоор цагдаагийн байгууллагаас уг шалгалтыг эхлүүлээд байгаа билээ.

Өчигдөр шөнийн шалгалтаар 483 иргэн /эрэгтэй 265, эмэгтэй 218/-ээс мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг анхан шатны тестээр шалгасан байна.

Ийнхүү уржигдар болон өчигдөр шөнө хийсэн хоёр удаагийн нэгдсэн хяналт, шалгалтаар баар, цэнгээний газраар үйлчлүүлж буй 1,042  иргэнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах анхан шатны тестээр сорил тавихад Монгол Улсын 19, гадаад улсын 4, нийт 23 иргэнээс мансууруулах бодис илэрч, холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байгаа юм байна.