Олон улсын TOUS les JOURS брэнд Улаанбаатар хотын 21 дэх салбараа 7 сарын 25-ны өдөр баруун бүсийн гол тээврийн зангилаа болсон Драгон Терминалд албан ёсоор нээлээ.
Драгон салбар нээгдсэнээр Сонгинохайрхан дүүргийн оршин суугчид болон баруун бүсийн аймгууд, улс хооронд зорчих зорчигчид олон улсын чанар стандартад нийцсэн бейкери бүтээгдэхүүн, шинэхэн онцгой тансаг амт, дээд зэрэглэлийн олон улсын үйлчилгээний стандартыг илүү ойроос авах боломжтой болж байна.
Драгон салбарт үйлчлүүлснээр та кафе хэлбэрийн концепц бүхий тав тухтай орчинд 400 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүний онцгой амтыг мэдрэх болно.
50,000₮ авалт хийсэн эхний 50 үйлчлүүлэгч өдөр бүр амтат бэлгийг нээнэ.
Сайн байна уу, юуны өмнө нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирж, бидэнтэй энэ сайхан мөчийг хуваалцсан та бүхэнд гүн талархал илэрхийлье.
TOUS les JOURS брэнд Монголын хэрэглэгчдийнхээ амтлах мэдрэхүй, сонголтыг олон улсын жишигт хүргэх, шинэлэг соёлыг түгээх зорилготой ажиллаж ирсэн. Бид "Өдөр бүр шинэ" гэсэн уриан дор хэрэглэгч бүрдээ чанар, амт, тав тухтай үйлчилгээ хүргэхийг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна.
21 дэх салбараа Сонгинохайрхан дүүрэгт байрлах Драгон Терминалд нээж буй нь бидний хувьд онцгой үйл явдал. Энэ бол зөвхөн нэг шинэ салбарын нээлт биш - хэрэглэгчдэдээ улам ойртож, бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ хүртээмжийг нэмэгдүүлж буй стратегийн нэг том алхам болж байна. Драгон салбар нь зөвхөн СХД-ийн иргэд төдийгүй баруун бүсийн аймгуудаас ирж, явж буй зорчигчдод TOUS les JOURS брэндийн амтыг мэдрэх шинэ боломжийг нээж байна.
Та бүхнийг Драгон салбарт маань тавтай морилж, шинэхэн амтыг мэдрэхийг урья.
TOUS les JOURS -тэй үргэлж хамт байж дээд зэрэглэлийн бэйкерийн олон улсын үйлчилгээний стандарт, шинэхэн амт, аз жаргалыг мэдрэн биднийг дэмжээрэй. Баярлалаа.
Сайн байна уу. TOUS les JOURS брэндийн Драгон салбарын зөвлөх Б.Нямдулам байна.
Бид “Өдөр бүр шинэ” уриан дор хэрэглэгч бүрдээ шинэлэг, чанартай бүтээгдэхүүн, тав тухтай орчин, найрсаг үйлчилгээг нэг дор хүргэхийг зорьж ирсэн. Энэхүү эрхэм зорилгын хүрээнд Улаанбаатар хотын баруун бүсийг хамарсан Драгон шинэ салбараа нээж байгаадаа туйлын баяртай байна.
TOUS les JOURS брэнд 300 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ хүргэдэг кафе хэлбэрийн концепц бүхий үйлчилгээтэй бөгөөд өглөө бүр шинээр нь нарийн боов, талхан бүтээгдэхүүн, амтат бялуу, десерт, сэндвич болон кофе, халуун болон хүйтэн уух зүйлсийг санал болгож байна.
Та бүхэн Драгон салбарт үйлчлүүлснээр тав тухтай орчинд тусгайлан бэлтгэсэн амтат талх, бялуутай төгс зохицох кофены тансаг амтыг мэдрэн, дээд зэрэглэлийн бэйкэрийин гайхамшигт амтыг амтлан, олон улсын үйлчилгээний стандартыг мэдэрнэ гэдэгт итгэлтэй байна.
Драгонд байрлах шинэ салбартаа тавтай морилж, бидэнтэй хамт шинэ эхлэлийг тэмдэглээрэй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!