Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийн мэдэлд 10 га газар үлджээ

Б.Заяа, Зууны мэдээ
2013 оны 11 сарын 28
Зууны мэдээ
Зураг зураг
Нийслэлийн мэдэлд 10 га газар үлджээ

Нийслэлд төрийн үйлчилгээнд зориулан бүтээн байгуулалт хийх газар хомсджээ. Одоогоор 10 га газар нийслэлийн мэдэлд үлдсэн байна.

Энэ газартаа орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлэг барихаар төлөвлөж байгаа тухай НЗДТГ-ын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр мэдэгдлээ.

Энэ ажлын эхлэл болж ирэх хавраас“Шинэ яармаг” хөтөлбөр, “Ургах наран” хороолол зэрэг бүтээн байгуулалтууд өрнөх юм байна. Эхний ээлжинд цахилгаан, дулаан, цэвэр, бохир хангах, шугам сүлжээ тавих ажлыг яаравчилж байгаа гэнэ.

Зураг