Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/05-НД НИЙТЛЭГДСЭН

89 сургууль, цэцэрлэг барих санхүүжилтыг АХБ гаргахаар боллоо

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2013 оны 12 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр Азийн хөгжлийн банкны дэд захиралтай уулзаж, хөдөө орон нутаг, нийслэлд 89 сургууль, цэцэрлэг нэмж байгуулах ажилд санхүүгийн дэмжлэг хүслээ.

Энэ жил боловсрол, шинжлэх ухааны салбарт 100 орчим барилга шинээр ашиглалтад оруулж, хүлээн авсан юм. Үүнээс цэцэрлэг 24, ерөнхий боловсролын сургууль 18, дотуур байр тав, спорт заал тав бусад нь дээд сургуулийн өргөтгөл, 1000 оюутны байр, лаборатори, шинжлэх ухааны зориулалттай барилга байна.

Түүнчлэн энэ ондоо багтааж ахин 25 барилга хүлээн авах юм. Дээрх уулзалтын үр дүнд ирэх жил манай улсад Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр нэмж 89 сургууль, цэцэрлэг баригдахаар болж байна.