Маргааш буюу долдугаар сарын 26-ны өдөр Хэнтийн уулархаг нутгаар бороо орж, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр сэрүүхэн байхыг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Хур тунадас:
Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +2...+7 градус, өдөртөө +16...+21 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +19...+24 градус, өдөртөө +33...+38 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дарьгангын тал нутгаар шөнөдөө +13...+18 градус, өдөртөө +27...+32 градус, бусад нутгаар шөнөдөө +8…+13 градус, өдөртөө +22...+27 градус дулаан байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!