Өндөр гэгээний мэлмий гийсний 390 жилийн түүхт ойд зориулсан даншиг наадам Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод хоёр өдрийн турш зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Уг даншиг наадмын Үндэсний бөхийн барилдаанд Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, "Алдар" спорт хороо, Тэргүүн Богд дэвжээний бөх улсын арслан Энхтүвшиний Батмагнай ес даван түрүүлж, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Таванхан” дэвжээний бөх, улсын арслан Баярсайханы Орхонбаяр найм даван үзүүрлэлээ.
Харин их шөвгийн дөрөвт Ховд аймгийн Буянт сумын харьяат "Аврагч" спорт хорооны бөх улсын аварга О.Хангай, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, "Ховд" дэвжээ, "Аврагч" спорт хорооны бөх улсын заан Б.Бат-Өлзий нар шалгарлаа.
Энэ барилдаанд түрүүлсэн улсын арслан Э.Батмагнайд Ланд Круйзер 300 автомашин бэлэглэсэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!