Засгийн газрын 2013 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 62 дугаар тогтоолын дагуу "Туул сонгино усны нөөцийн цогцолбор" төслийг концессын гэрээгээр гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, гэрээний төсөл боловсруулахыг холбогдох яамдад даалгасан юм. Энэ дагуу гэрээний боловсруулсан гэрээний төслийг хэлэлцээд “Туул сонгино усны нөөцийн цогцолбор" төслийн концессын гэрээг "Морьтимпекс" ХХК-тай байгуулахаар боллоо.
Концесс эзэмшигч өөрийн хөрөнгөөр бохир усанд гүн цэвэршүүлэлт хийх үйлдвэр, усан цэнэгт цахилгаан станц барина. Үйлдвэр нь Төв цэвэрлэх байгууламжийн хаягдал 200 мянган мЗ бохир усыг хоногт цэвэршүүлэх бол станц нь дээрх гүн цэвэршүүлсэн усаар 100 МВт цахилгаан үйлдвэрлэж, төвийн эрчим хүчний системийн ачааллыг үүрэлцэх юм.
Концессын гэрээг мөн адил барих, өмчлөх, ашиглах төрлөөр хэрэгжүүлнэ. Гэрээний хугацаа 23 жил, эхний 3 жилд барилгын ажлыг дуусгаж,үлдсэн 20 жилд цогцолборыг өмчлөн ашиглана. Төслийн хөрөнгө оруулалтад төрийн зүгээс төсвийн дэмжлэг, баталгаа гаргахгүй, харин үйлдвэрлэсэн цахилгааныг худалдаж авах үүрэг хүлээнэ. Төслийн хөрөнгө оруулалтын нийт хэмжээг нарийвчилсан ТЭЗҮ, зураг төслөөр тодорхойлох аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!