Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

Дахин төлөвлөлтийн найман байршилд газар эзэмших, ашиглах эрх, шилжүүлэх үйл ажиллагааг түр зогсооно

ikon.mn
2013 оны 12 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Засаг дарга “Гэр хорооллын хоёрдугаар ээлжийн дахин төлөвлөлтийн тухай”  захирамж гаргажээ. Ингэснээр Гэр хорооллын дахин төлөвлөлт хийхээр батлагдсан 2-р ээлжийн 8 байршлын нэгж талбарт хамрагдсан газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагч иргэд, аж ахуйн нэгжийн судалгааг энэ  долоо хоногт гаргахаар болсон байна.

Мөн тухайн байршилд газар эзэмших, ашиглах эрх, шилжүүлэх үйл ажиллагааг хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төслийг боловсруулан батлуулах хүртэлх хугацаанд түр зогсоохоор болжээ. НИТХ-ын есдүгээр сарын ээлжит хуралдаанаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн 2-р ээлжийн байршлыг тогтоосон юм. Энэ дагуу дараах найман байршилд нэмж төсөл хэрэгжүүлнэ.
 
1.    Сонгинохайрхан дүүргийн 28-р хорооны нутаг дэвсгэр дэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 3,8 га
-       228 хүн амтай, нийт 57 нэгж талбарыг хамарна. 1 давхар амины орон сууцнууд барихаар төлөвлөж байгаа бөгөөд төлөвлөлтөөр 107 өрх байна.
 
2.    Баянзүрх дүүргийн 2 –р хорооны нутаг дэвсгэр дэх “Дахь эх” амины орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 12 га
-       580 хүн амтай, нийт 145 нэгж талбарыг хамарна. Тус амины орон сууцны хороололд ерөнхий төлөвлөгөөр 700 орчим айл өрх орно.
3.    Баянзүрх дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэр дэх “Сансар сөх” орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 3,9 га
-       1400 хүн амтай, 2 орцтой 5 давхар орон сууцны барилга 13 ширхэг, 90 хүүхдийн цэцэрлэг, 100 хүүхдийн бага сургууль, оффис аж ахуй үйлчилгээний барилга байгууламж төлөвлөжээ.
4.    Баянзүрх дүүргийн 2,4-р хорооны нутаг дэвсгэр дэх “Мамба дацан” орчмын хэсэгчилсэн  ерөнхий төлөвлөгөө 70 га
-       8460 хүн амтай, 2 давхар амины орон сууц 65 ширхэг, 5 давхар нийтийн орон сууц 51 ширхэг, 9 давхар нийтийн орон сууц 4 ширхэг, 19 давхар үйлчилгээтэй орон сууц 5 ширхэг, Засаг захиргааны нэгдсэн контор 1, Ерөнхий боловсролын 3 сургууль, 2 цэцэрлэг, олон нийтийн үйлчилгээний 13 барилга, их, дээд сургууль 3, 10,2 км автозам барина.
5.    Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Дамбадаржайлин хийд” орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 7,6 га
-       356 хүн амтай, 22,4 км цэвэр усны шугам,300м3ус шахах хүчин чадалтай насос станц, 58, 35, 102-р сургууль, 109, 103-р цэцэрлэг, өрхийн эмнэлэг, гал команд усны шугамд холбогдоно.
6.    Баянгол дүүргийн 10,11-р хорооны нутаг дэвсгэр дэх “Бичил 7” орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 93 га
-       5640 хүн амтай, 2 орцтой 5 давхар орон сууцны 13 барилга, 90 хүүхдийн цэцэрлэг, 100 хүүхдийн бага сургууль, оффис, аж ахуйн үйлчилгээний барилга байгууламж байхаар төлөвлөжээ.
7.    Хан-уул дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэр дэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 16,5 га
-       520 хүн амтай, нийт 130 нэгж талбарыг хамарна. 12 давхар орон сууцны барилга 16 ширхэг, 12 давхар үйлчилгээний орон сууц 3 ширхэг, 1-3 давхар худалдаа үйлчилгээний барилга 4 ширхэг, амины орон сууц 108 ширхэг, 640 сурагчтай 1 сургууль, 230 хүүхдийн 1 цэцэрлэг барина.
8.    Багануур дүүргийн 1,5-р хорооны нутаг дэвсгэр дэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө 78,7 га
-       4200 хүн амтай, нийт 270 нэгж талбар хамарна. Төлөвлөлтөөр хүн ам нь 6052 хүрна. Орон сууцны 60, гэр сууц 1180, худалдаа үйлчилгээний 2 барилга байхаар төлөвлөжээ.