Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийн хүрээнд Өнөр хорооллын арын авто замыг иж бүрэн шинэчилж, ногоон байгууламж, явган хүний зам, гүүрэн байгууламж бүхий цогц гудамж болгоно.
Тус төслийн ус зайлуулах байгууламжийн угсралтын ажил өчигдөр эхэлсэн байна. Энэ хүрээнд Мөнгөнгүүр эмнэлгээс Саппорогийн уулзвар хүртэл авто замыг хаана.
Иргэд та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!