Долдугаар сарын 26-ны өдрийн байдлаар Хэнтий нуруунаас усжих Туул/Босгын гүүр/, Хэрлэн/Хонгон, Багануур/, Онон/Биндэр/, Эг/Батширээт/, Хангай нуруунаас эхтэй Байдраг/Баянбүрд/ голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-15 см тус тус нэмэгдсэн байна.
Мөн Орхон/ Өлзийт / Байдраг/Баянбүрд/ голууд үерийн түвшинг 10 см-ээр даван үерлэж байна.
Долдугаар сарын 27-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Иймд хур борооны эрчимжил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэж болзошгүй.
Тиймээс иргэд үерийн аюултай бүсээс хол газар зусах, амрах мөн гол мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа ажиглалт хийж, уулын ам, голын эрэг хөвөөнөөс зайдуу, үерийн буулт бүхий газарт отоглож хоноглохгүй байх, зөвхөн зөвшөөрөгдсөн зам гүүрээр зорчихыг Цаг уур, орчны шинжилгээний газраас зөвлөж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!