Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсгээс 3 эгнээтэй авто замын 1 дүгээр эгнээг тусгаарлах хашлага байрлуулж байгаа.
Энэ хүрээнд Чингисийн өргөн чөлөө болон Их тойруу доторх зарим гудамж, замууд, Зүүн дөрвөн зам, Баруун дөрвөн замуудад шинээр хашлага байрлуулахаар төлөвлөжээ.
Эдгээр хашлагыг үндэсний үйлдвэрлэгч “ТЧМ” компани гүйцэтгэж байгаа юм.
Тус компани нь хаягдал гялгар уутаар сандал, шон, траншейны таг зэргийг үйлдвэрлэдэг аж.
Хоёрдогч түүхий эдийг боловсруулан үйлдвэрлэсэн 1 тн бүтээгдэхүүн нь 3,0 тн-той тэнцэх цемент, арматур, хайрга буюу мод, төмөр зэрэг үнэт баялгийг хэмнэдэг төдийгүй байгаль экологид хамгийн ээлтэй үйлдвэрлэл гэж үздэг байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!