Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн барилгын ажил дуусч улсын комисст хүлээлгэн өгчээ.
Нийслэлийн цагдаагийн газрын бүтэц, орон тоо батлах тухай 700 дугаар тушаалаар Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэг 2 хуваагдаж шинээр хоёрдугаар хэлтсүүд байгуулагдсан билээ. Үүнтэй холбогдуулж дээрх хэлтсүүдийн барилгын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер зарласан юм.
Энэ тендерт барилга угсралтын ажил гүйцэтгэх тендерт “Суман тэрх” ХХК шалгарсан ч санхүүгийн чадваргүй байдлаас шалтгаалан хугацаанд нь дуусгаж чадахгүй болсон. Иймээс туслан гүйцэтгэгчийн гэрээг 2013.10.01-ээс “Ванхүү” ХХК-ний захирал Б.Боролзойхүүтэй байгуулж барилгыг барьж дуусгажээ.
Барилгын нээлтийн ажиллагаа өнөөдөр 11.40 цагт Чингэлтэй дүүргийн 13 хорооны нутаг дэвсгэр Хайлааст дахь цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр болох аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!