Уншиж байна ...

Боловсрол

11 жилийн өмнө
11 жилийн өмнө
Зураг
2014 оны 2 сарын 12
Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр өнөөдөр “11 11 төв”-д ажиллалаа. Энэ үеэр 6000 орчим иргэн хандаж, мэдээлэл авлаа. Боловсролын шинэчлэл, их дээд сургуулийн сургалтын чанар, шинээр баригдах сургууль, багшлах боловсон хүчин, сурагчдын дотуур байр, шинжлэх ухааны салбар зэрэг олон асуудал хөндсөн уулзалт ярилцлагын үеэр “Дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрөөс уран зохиолын цагийг хасах уу” гэсэн асуулт хамгийн олон ирлээ. Л.Гантөмөр сайд “Уран зохиолын хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хасна гэсэн яриа огт гараагүй. Хэлний яруу сайхан, гайхамшиг нь уран зохиолд байдаг. Энэ гайхамшгийг монгол хэл ба нийгмийн ухааны хичээлд хэрхэн ашиглах тухай бол бид ярьж байгаа. Дунд сургуулийн сурагчдыг 12 жил сурах хугацаанд уран зохиолын хичээл 2347 цаг орж байгаа” гэж хариуллаа. Энэ онд 85 цэцэрлэг, 80 сургуулийн барилга шинээр хүлээж авна гэсэн мэдээллийг сайд өгч байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. - See more at: http://zasag.mn/news/view/4460#sthash.Rh3vP0WZ.dpuf
Зураг
2014 оны 2 сарын 12
Нийслэлийнхээ бүтээн байгуулалтад оюутан залуусыг оролцуулах санамж бичигт Хотын Ерөнхий менежер Б.Бадрал, Монголын оюутны холбооны дарга Х.Батсайхан нар гарын үсэг зурлаа. Ингэснээр Монголын ирээдүй болсон оюутан залуус хотынхоо тохижилт, хөгжил цэцэглэлтэд гар бие оролцох өндөр хариуцлага хүлээв.
Зураг
2014 оны 2 сарын 12
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард МУИС-ын Удирдах зөвлөлөөс тус сургуульд бүтцийн өөрчлөлт хийж 15 салбар сургуулийг таван факультет болгон нэгтгэх шийдвэр гаргасан билээ.
Зураг
2014 оны 2 сарын 11
Энэ хичээлийн жилээс Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсгээс алслагдсан хороодын хүүхдүүдийг тээвэрлэх сурагчдын автобусны маршрутыг шинээр гаргаж туршилтаар явуулж эхэлсэн.
Зураг
2014 оны 2 сарын 11
Төслийн хүрээнд магистр, докторын сургалтаас гадна зэргийн бус сургалт, бэлтгэл сургалт, хосолсон сургалт гэсэн таван чиглэлээр нийт 1000 гаруй хүнийг сургах нөхцөл бүрдэж байгаа юм.
Зураг
2014 оны 2 сарын 10
БШУЯ-наас Насанд хүрээгүйчүүдийн хорих 411 дүгээр ангийн хүмүүжигчдэд үндэсний соёл, өв уламжлалаа дээдлэн өвлүүлэх, эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх, гоо зүйн хүмүүжил олгох зорилгоор 5 сая гаруй төгрөгний үнэ бүхий 20 морин хуур, 20 сургалтын сандал, хуур хөглөх давирхай зэргийн хамтаар бэлэглэлээ. Тус ангиас үүнд түшиглэн хөгжмийн сургалтын танхим байгуулж байгаа бөгөөд сургалтыг Завхан аймгийн Боловсролын газрын мэргэжилтэн, БШУЯ-ны харьяа Бага боловсролын туршилтын багийн гишүүн, морин хуурын багш Ю.Дэлгэрнасан, морин хуурын багш Б.Мягмарсүрэн нар зохион байгуулахаар болжээ.
Зураг
2014 оны 2 сарын 10
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 403 дугаар ангийн удирдлагууд 22 хүмүүжигчийг жолооны курст сургажээ. Ингэхдээ “Отгон жолоо” авто сургуультай хамтран хорих ангийн байрандаа сургалтыг зохион байгуулсан байна.
Зураг
2014 оны 2 сарын 10
Энэ жил ЕБС-ын 11-р ангийг 34 мянган хүүхэд төгсөнө. Тэдний хувьд арван жилийн сургуулиа төгсөөд их, дээд сургуульд орж цаашдын амьдралаа шийдвэрлэх хариуцлагатай мөч ирээд байгаа.
Зураг
2014 оны 2 сарын 10
Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг болон Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль нь бүх шатны сургалт, эрдэм шинжилгээ, эмнэлгийн үйлчилгээ болон бусад үйл ажиллагааны чиглэлээр харилцан ашигтай хамтран ажиллахыг зөвшөөрч, хамтын ажиллагааны ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
Зураг
2014 оны 2 сарын 7
2014 онд ерөнхий боловсролын сургуулийн 11-р анги төгсч буй сурагчдын ЭЕШ-ын бүртгэл энэ сарын 5-наас дөрөвдүгээр сарын 21-нийг хүртэл 76 хоног үргэлжилнэ. Энэ жил ЕБС-ийг нийт 34 мянга гаруй төгсөгч төгсөнө.
Зураг
2014 оны 2 сарын 6
Монгол Улсын Боловсрол, Шинжлэх Ухааны Яам, Сингапурын Удирдлагын Дээд Сургууль хоорондын Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах албан ёсны үйл ажиллагаа энэ сарын 3-ны өдөр Сингапур хотноо боллоо.
Зураг
2014 оны 2 сарын 6
Ерөнхий боловсролын сургууль төгсөж буй су­рагчдыг их дээд сургуульд элсүүлэх гол шалгуур болдог Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/-ын бүртгэл өчигдөр 09:00 цагаас улс орон даяар эхэлсэн.
Зураг
2014 оны 2 сарын 5
Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, амьдралын чанарыг дээшлүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй чанартай хүргэх, төрийн бодлого боловсруулах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор нийслэлээс “Ухаалаг хот” хөтөлбөрийг эхлүүлээд байгаа билээ.
Зураг
2014 оны 2 сарын 5
2013-2014 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 11 дүгээр анги төгсч байгаа болон их, дээд сургуульд элсэх элсэгчдийн бүртгэл өнөөдрөөс эхэлж байна.
Зураг
2014 оны 2 сарын 5
Өнөөдрийн байдлаар нийслэлд цаашид ашиглах боломжгүй, олон жилийн насжилттай 50 сургууль, цэцэрлэгийн барилга бүртгэгдсэн байна.
11 жилийн өмнө
11 жилийн өмнө