Цахим спортын "Counter Strike 2" тоглоомын гуравдугаар зэрэглэлийн BLAST Asia Risings Ulaanbaatar 2025 тэмцээн Улаанбаатар хотноо өнөөдөр эхэлж байна.
Энэхүү тэмцээнд нийт найман баг нугалааны зарчмаар өрсөлдөж байгаа бөгөөд түрүүлсэн баг нь 70,000 ам.долларын шагналын сантай BLAST Open Fall 2025 тэмцээний урьдчилсан шатанд тоглох эрх авна.
Одоогоор манай улсын The Huns Esports баг Хятадын FengDa Gaming багтай "Во3" (гурван "map"-аар ялагчийг тодруулах) журмаар тоглож байна. Хожсон нь шөвгийн дөрөвт шалгарах бол хожигдсон нь тэмцээнээ өндөрлүүлнэ. Энэ тоглолтын дараа Австралийн SemperFi Esports баг манай улсын Eruption багийн эсрэг хүч үзэхээр хуваарь гарчээ.
Аваргын төлөөх тоглолт энэ долоо хоногийн Ням гарагийн 17:00 цагт MBank Arena-д "Во3" журмаар зохион байгуулагдана.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!