Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/01-НД НИЙТЛЭГДСЭН

3х3 ЧАНСАА: Монголын шигшээ баг нийлбэр чансаагаар дэлхийд ес, тивдээ хоёрдугаарт бичигдэж байна

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 8 сарын 1
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Олон Улсын Сагсан Бөмбөгийн Холбоо (FIBA)-ноос 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн чансааг долдугаар сарын 31-ний байдлаар шинэчлэн, зарлажээ.

Монголын шигшээ баг нийлбэр дүнгээр 1,372,617 оноогоор дэлхийд ес, тивдээ хоёрдугаарт жагсаж байна. Тодруулбал эрэгтэй шигшээ баг 2,884,984 оноогоор дэлхийд 10, тивдээ тэргүүлж буй. Жагсаалтыг Серби тэргүүлж байгаа бол АНУ-ын баг удаалсан.

Харин эмэгтэй шигшээ багийг дэлхийн аварга Нидерландын хүүхнүүд өнгөлсөн хэвээр байгаа бол Испани, БНХАУ-ын бүсгүйчүүд эхний гуравт жагсаж байна.

ДАШТ-ий мөнгөн медальт Монголын эмэгтэй шигшээ баг 653,063 оноогоор дэлхийд 10, тивдээ хоёрдугаарт бичигдлээ.

Залуучуудын эрэгтэй шигшээ баг дэлхийд гуравдугаарт, эмэгтэй шигшээ нь 10 жагссан.

Сонирхуулахад эмэгтэйчүүдийн цуврал тэмцээн Францын Бордо хотод энэ сарын 20-ноос 21-нийг дуустал үргэлжилнэ. Тус тэмцээнд "Улаанбаатар Амазонс" баг оролцох хуваарьтай. Харин "Улаанбаатар ММС Энержи" баг энэ сарын 2-ноос 3-ны хооронд Канадын Эдмонтон хотод болох цувралд өрсөлдөх юм.