Энэ жил ЕБС-ын 11-р ангийг 34 мянган хүүхэд төгсөнө. Тэдний хувьд арван жилийн сургуулиа төгсөөд их, дээд сургуульд орж цаашдын амьдралаа шийдвэрлэх хариуцлагатай мөч ирээд байгаа.
Боловсролын үнэлгээний төвөөс ЭЕШ-ын бүртгэлийг энэ сарын 5-наас орон даяар эхлүүлсэн. Бүртгэл ирэх дөрөвдүгээр сарын 21-ний 18:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Мөн ЭЕШ-д энэ жил өөрчлөлт орсон байгаа. Их, дээд сургуульд элсэхээр шалгалт өгөх бүх шалгуулагч монгол хэл бичгийн шалгалт өгсөн байх шаардлагатай болсон. Ингэснээр ЭЕШ-д орох эрхтэй болох юм. Шалгалт өгөх нэг хичээлийн бүртгэлийн хураамж өнгөрсөн жил 4800 төгрөг байсан бол энэ жил 5800 төгрөг болж нэмэгдсэн.
Шалгалтын хуваарь нь ч нэг хоногийн завсарлагатайгаар явагдах юм. Ингээд БСҮТ-өөс гаргасан ЭЕШ-ын хуваарийг танилцуулъя.
| Сар/өдөр | Цаг | Хичээл |
|---|---|---|
| 06 дугаар сарын 14 | 12:00-13:40 | Монгол хэл бичиг |
| 06 дугаар сарын 16 | 10:00-11:20 | Орос хэл |
| 13:00-14:40 | Хими | |
| 16:00-17:20 | Англи хэл | |
| 06 дугаар сарын 17 | 08:30-09:50 | Монгол Улсын түүх |
| 11:30-13:10 | Математик | |
| 14:30-15:50 | Биологи | |
| 17:00-18:20 | Монгол хэл | |
| 06 дугаар сарын 19 | 08:00-09:40 | Физик |
| 11:30-12:50 | Нийгмийн тухай мэдлэг | |
| 14:20-15:40 | Газарзүй |
ЭЕШ-ын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дарна уу.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!