ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/05-НД НИЙТЛЭГДСЭН
Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл орон даяар эхэллээ
Өдрийн шуудан
Ерөнхий боловсролын сургууль төгсч буй сурагчдыг их дээд сургуульд элсүүлэх эхний шат болдог Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдөр 9:00 цагт улс орон даяар нэгэн зэрэг эхэлж байна.
Сурагчид урьд жилүүдийн адил www.eec.mn цахим хаягаар орж шалгалт өгөх хичээлээ сонгож, шар хуудсаа авах юм.
Өнөөдрөөс эхэлсэн ЭЕШ-ын бүртгэл дөрөвдүгээр сарын 21-ний 18:00 цагт дуусах аж.
Дашрамд дуулгахад энэ жилээс эхлэн ЭЕШ-д орж буй бүх сурагч монгол хэлний шалгалтыг заавал өгөх ажээ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
