"Вивачи төгөл" төслийн хүрээнд Мишээл цэцэрлэгт хүрээлэнд 130 САРНАЙН БУТ суулгалаа

М.Батчимэг, ikon.mn
2026 оны 6 сарын 13
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Интерьер болон тавилга үйлдвэрлэлийн чиглэлийн “Вивачи Артэ" компани нь байгалийн нөөцийг хамгаалан нөхөн сэргээж ирээдүйдээ үнэ цэнэ бүтээх зорилгын хүрээнд ХУД-ийн 20-р хороонд байрлах Мишээл цэцэрлэгт хүрээлэнд 130 ширхэг сарнайн бут суулгалаа. 

“Вивачи төгөл" төслөө эхлүүлээд буй тус компани нь байгалийн нөөцийг зөвхөн ашиглах биш нэмэгдүүлэх ёстой гэх зарчмынхаа хүрээнд харилцагчийн захиалга тус бүрийн тодорхой хувийг мод болгох санаачилга гарган ажиллаж байгаа аж. Цаашдаа маш олон төглийг бий болгохоор зорьж байгааг “Вивачи Артэ" компанийн Гүйцэтгэх захирал Х.Анхбаяр  онцоллоо. 

Мишээл цэцэрлэгт хүрээлэн нь 2021 онд байгалийг анх байсан хэвээр нь авч үлдэн нөхөн сэргээлт хийж иргэдэд алхах, амрах таатай орчныг нь бүрдүүлэх зорилгын хүрээнд байгуулагдаж байсан бөгөөд үүнтэй "Вивачи төгөл"-ийн үзэл санаа ч бүрэн нийцэж байгаа аж. Хүрээлэнгийн явган хүний замыг тавихдаа хүртэл ямар ч мод, бут хөндөлгүйгээр хуучин байсан жимээр нь үүсгэжээ. 

"Мишээл цэцэрлэгт хүрээлэн мэргэжлийн экологичидтой учир мод бүр арчилгаатай байна"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Мишээл цэцэрлэгт хүрээлэнгийн Ерөнхий менежер Г.Жавхлан "Бид хүрээлэндээ жил бүр харилцагч нартайгаа хамтран мод тарьдаг. Энэ жил “Вивачи Артэ" компанийн тарьж байгаа сарнайн бут нь жил бүр цэцэглэдэг, зунжин цэцэгтэйгээ байдгаараа онцлог юм. Гүүрээр буугаад алхаж орж ирэх замын хоёр талаар тарьж байгаа учир хүрээлэнд орж ирэх хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүлэх байх. 

Түүнчлэн манайх мэргэжлийн экологич нартай тул өдөр болгон тарьсан моддыг усалж, арчилж байдаг. Тиймдээ ч энд модоо тарьсан л бол байнгын арчилгаатай байна гэсэн үг. Байгальд өгч буй үйлс бүхэн буцаад ирдэг жамтай" гэв. 

🌳 🌹

"Бид хэрэглэгчдэдээ үнэ цэнэ бүтээхийг эрмэлздэг" 

“Вивачи Артэ" компанийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн гишүүн Х.Төрболд "Манай компанийн гол үнэт зүйл бол байгальд ээлтэй байх. Иймд манайхаар үйлчлүүлж байгаа хувь хүн, компани бүрийн гэрээний дүнгийн тодорхой хувь мод болж байна гэсэн үг. Цаашид төгөл болох ажлын эхлэл өнөөдөр тавигдаж байгаад маш их баяртай байна. 

Бид үйл ажиллагаандаа ашиглаж буй бараа материал бүрээ цензуртэй сонгодог. Тухайлбал манай компанийн ашигладаг "Egger" брэндийн хавтангийн Австри дахь үйлдвэр сэргээгдэх эрчим хүч ашигладаг,  модны хүлэмжтэй, дахин боловсруулах системээр ажилладаг. Бид чанарын шаардлага хангахгүй материал ашиглахаас илүүтэй хэрэглэгчдээ эрүүл ахуйг нь хангасан зүйлсийг сонгож,үнэ цэнэ бүтээхийг эрхэмлэдэг" гэв. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

🌳 🌹 

 "Иргэд хүрээлэнд орж ирэхэд замынх нь хоёр талаар үзэсгэлэнтэй сарнайн бут ургасан байх болно"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Вивачи Артэ" компанийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн гишүүн Л.Уянга "Бид "Вивачи төгөл"-өө Мишээл цэцэрлэгт хүрээлэнд байгуулах болно. Иргэд энэ хүрээлэнд орж ирэхэд замынх нь хоёр талаар үзэсгэлэнтэй сарнайн бут ургасан байхыг бодолцож өнөөдөр ажлаа эхлүүлж байна. 

Манай компанийн хувьд барилгын материалаа сонгохдоо байгаль орчинд хариуцлагатай үйлдвэрлэлийг дэмжиж аль болох өөрсдөө хүлэмждээ тарьж ургуулсан модоо ашигладаг, дахин боловсруулах үйлдвэртэй, сэргээгдэх эрчим хүч ашигладаг үйлдвэрүүдтэй хамтарч ажилладаг" гэв.

“Вивачи Артэ” компанийн хэрэгжүүлж буй “Вивачи төгөл” төсөл нь бизнесийн байгууллага зөвхөн ашиг орлого олохоос гадна нийгэм, байгаль орчны өмнө хүлээх хариуцлагаа бодитоор хэрэгжүүлж болдгийн тод жишээ болж байна.

Харилцагчдынхаа захиалгыг байгальд эерэг нөлөө үзүүлэх үйл ажиллагаатай холбон, байгалийн нөөцийг ашиглахаас гадна нөхөн сэргээж, нэмэгдүүлэх зорилгоор ажиллаж байгаа нь урт хугацааны үнэ цэн бүтээж буй явдал юм гэдгийг тэд онцолсон юм. 

Түүнчлэн их хотод ховордоод буй орон зайг бүтээж чадсан Мишээл цэцэрлэгт хүрээлэнг сонгож төслөө хэрэгжүүлж буй нь олон хүнд хүрч чадах оновчтой шийдэл болжээ. Иргэдийн амарч, чөлөөт цагаа өнгөрөөх дуртай орчныг тохижуулан сайжруулахад хувь нэмэр оруулж буй нь талархууштай. 

ВИВАЧИ ТӨГЛИЙН ЭХЛЭЛ ТАВИГДЛАА