Өмнөд Солонгосын баг Чехийг буулган авлаа

Э.Тэмүүлэн, iKon.mn
1 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) өнөөдөр нээлтээ хийсэн билээ.

"А" хэсгийн эхний тоглолт Мексик, Өмнөд Африкийн хооронд болж, талбайн эзэд өрсөлдөгчөө 2:0-ээр илүүрхсэн юм.

Тэгвэл тус хэсгийн хоёр дахь тоглолт Мексикийн Гуадалахара хотын "Акрон" цэнгэлдэхэд Өмнөд Солонгос болон Чехийн хооронд болов.

45,000 орчим үзэгчид цугласан энэ тоглолтын эхний үе 0:0-ээр өндөрлөсөн.

Харин хоёрдугаар хагаст гурван гоол орсон юм. Тоглолтын 59 дэх минутад Испанийн Ла лигт данстай хагас хамгаалагч Ладислав Крейчий мөргөж гоолдсон. 

зураг
 

Гэхдээ чехүүдийн баяр хөөр удаан үргэлжилсэнгүй. Нидерландын "Фэйнорд" клубийн хагас хамгаалагч Хванг Ин Боем найман минутын дараа тооны харьцааг тэнцүүлсэн бол 80 дахь минутад эхний гоолын эзнийн дамжуулалтаар Туркийн "Бешикташ"-ийн довтлогч О Хён Гю эцсийн цэгийг хатгав.

Ийнхүү "A" хэсэгт Мексик гоолын зөрүүгээр тэргүүлж байгаа бол Өмнөд Солонгосын баг хоёрдугаарт бичигдэж байна.

зураг
 

Энэ хэсгийн дараагийн тоглолт Улаанбаатарын цагаар зургаадугаар сарын 19-ний Баасан гарагт болно. Эхний тоглолтод хожигдсон Чех, Өмнөд Африкийн шигшээ баг хоорондоо 00:00 цагаас өрсөлдөх бол Мексик, Өмнөд Солонгосын баг 09:00 цагаас тулах юм.