Цагаан ордонд болох UFC-гийн тулааны бэлтгэл ажил хангагджээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Орон нутгийн цагаар энэ сарын 14-ний Ням гарагт АНУ-ын тусгаар тогтнолоо зарласны 250 жилийн ойд зориулсан холимог тулааны тэмцээн Цагаан ордонд болох юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Трампын 80 насны ой мөн энэ өдөр тохионо.

Тэгвэл ордны гадаа зүлгэнд өнгөрсөн тавдугаар сараас хойш барилгын ажил эхлүүлсэн бөгөөд тулаан зохион байгуулахад бэлэн болсныг албаныхан зарлажээ.

30 метрийн өндөртэй тайз, гэрэлтүүлгээр чимсэн "USA FREEDOM 250" тулааныг 5,000 үзэгч шууд үзэх боломжтой юм.

зураг
 
зураг
 

Трамп анх 25,000 хүний суудалтай байхаар төлөвлөсөн гэж мэдэгдсэн боловч аюулгүй байдлын үүднээс 5,000 болгожээ.

Энэ өдөр UFC-гийн 14 тулаанч оролцсон тэмцээн болох юм. Гол тулаанаар гүрж гаралтай испани эр Илья Топуриа, АНУ-ын Жастин Гетжи нар өрсөлдөнө.