Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/01-НД НИЙТЛЭГДСЭН

Хархираа гол Тариалан сум орчимд үерийн түвшнийг 30 см даван үерлэж байна

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 8 сарын 1
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Наймдугаар сарын 01-ний өдрийн байдлаар Хархираа/Тариалан/, Таац/Нарийнтээл/, Заг/Заг/, голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-25 см нэмэгдсэн байна.Мөн Хархираа гол Тариалан сум орчимд үерийн түвшнийг 30 см орчим даван үерлэж байгаа талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. 

Наймдугаар сарын 02-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох юм байна. 

Иймд хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэж болзошгүй тул иргэд үерийн аюултай бүсээс хол газар зусах, гол мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа ажиглалт хийж, уулын ам, голын эрэг хөвөөнөөс зайдуу, үерийн буулт бүхий газарт отоглож хоноглохгүй байх, зөвхөн зөвшөөрөгдсөн зам гүүрээр зорчихыг зөвлөв. 

зураг
 
Наймдугаар сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дундаж /ОЖД/-аас дулаан байх боловч баруун аймгуудын нутгаар илүү халах төлөвтэй байгаа ба хур тунадасны хувьд баруун аймгуудын нутгаар ОЖД-аас бага, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр ОЖД-аас ахиу орох төлөвтэй байгаа юм. ОЖД-ийг энэ жилийхтэй харьцуулж харахыг хүсвэл ЭНД ДАРНА УУ. ​​​​​​