TOUS les JOURS-ийн Зайсан Стар дахь салбар шинэчлэгдэн дахин нээгдлээ

СУРТАЛЧИЛГАА
0 минутын өмнө
Сурталчилгаа
2018 онд анх нээгдсэн салбар 8 жилийн дараа орчин үеийн шинэ концепцоор бүрэн шинэчлэгдэв.

Өглөө бүр шинэхэн бялуу, анхилуун үнэртэй нарийн боов, талхаараа үйлчлүүлэгчдээ угтан авдаг Солонгосын алдарт TOUS les JOURS брэндийн Зайсан Стар төв дэх салбар бүрэн шинэчлэгдэн, орчин үеийн интерьерийн шийдэл бүхий цоо шинэ өнгө төрхтэйгөөр дахин үүд хаалгаа нээлээ.

Анх 2018 онд нээгдэж байсан тус салбар 8 жилийн дараа брэндийн хамгийн сүүлийн үеийн интерьер шийдэл, үйлчилгээний стандартаар бүрэн шинэчлэгдэн, илүү орчин үеийн өнгө төрхтэйгөөр үйл ажиллагаагаа дахин эхлүүллээ.

Дэлхий даяар 1,900 гаруй салбартай олон улсын бэйкэри сүлжээ болох TOUS les JOURS-ийн Зайсан Стар салбар нь брэндийн шинэчилсэн дүр төрх, орчин үеийн интерьер дизайн, бүтээгдэхүүний байршуулалт, үйлчилгээний урсгал, хэрэглэгчийн хөдөлгөөнийг оновчтой төлөвлөсөн шийдлээрээ онцлог болжээ.

Ингэснээр дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн хэрэглэгчийн туршлагын стандартыг Монголын бэйкэри зах зээлд илүү өндөр түвшинд нэвтрүүлж буйг онцолж байна.

Шинэчлэгдсэн салбар нь 300 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн санал болгодог кафе концепц бүхий үйлчилгээтэй бөгөөд үйлчлүүлэгчид тав тухтай орчинд шинэхэн, чанартай бүтээгдэхүүнийг олон төрлийн сонголттойгоор амтлах боломжийг бүрдүүлж байна.

Нээлтийн урамшуулал

2026 оны 3-р сарын 13–20-ны өдрүүдэд үргэлжлэх нээлтийн долоо хоногийн хүрээнд үйлчлүүлэгчдэд зориулсан онцгой урамшууллыг бэлджээ.

60,000₮ болон 100,000₮-ийн худалдан авалт хийсэн үйлчлүүлэгчид өдөр бүр шинэ амтат бэлэг авах боломжтой байна.

Та бүхнийг TOUS les JOURS-ийн Зайсан Стар дахь шинэчлэгдсэн салбарт хүрэлцэн ирж, амтат кофе, шинэхэн бялуу, нарийн боовны баялаг амтыг тав тухтай орчинд мэдрэхийг урьж байна.

Өдөр бүрийн бяцхан аяллыг Tous Les Jours-с

Байршил: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Zaisan Star Shopping Center, 1-р давхар

Нээлтийн хөтөлбөр: 2026.03.13 – 2026.03.20

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.