Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг ЭМШУИС-ийн бүх шатны сургалт, эрдэм шинжилгээ, эмнэлгийн үйлчилгээ болон бусад үйл ажиллагааны чиглэлээр харилцан ашигтай хамтран ажиллахыг зөвшөөрч, хамтын ажиллагааны ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
Тус хоёр байгууллага нь дараах үйл ажиллагаанд хамтрах аж.
Энэхүү санамж бичигт заасан заалт тус бүрийн дагуу хоёр талын ажлын хэсгийн оролцоотойгоор хамтын ажиллагааны гэрээ байгуулж, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг ханган ажиллах тал дээр харилцан зөвшөөрөв.
Энэхүү хамтын ажиллагааны ойлголцлын санамж бичиг нь таван жилийн хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөх бөгөөд санамж бичгийн хүрээнд хийгдсэн гэрээг жил бүр хоёр талаас хамтран шинэчилж, гарын үсэг зуран баталгаажуулж байх гэнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!