Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 403 дугаар ангийн удирдлагууд 22 хүмүүжигчийг жолооны курст сургажээ. Ингэхдээ “Отгон жолоо” авто сургуультай хамтран хорих ангийн байрандаа сургалтыг зохион байгуулсан байна.
Дээрх 22 хүмүүжигч нь жолооны курст сурах хүсэлтэйгээ ангийн удирдлагууддаа уламжилж, хөдөлмөр хийж олсон цалингаараа төлбөрөө төлжээ. Мөн тус ангийн долоон албан хаагч хүмүүжигчдийн хамт жолооны сургалтад хамрагдаж, жолооч болсон байна.
Хорих 403 дугаар анги нь хотын төвөөс алслагдсан учир албан хаагчид нь сурч боловсроход хүндрэлтэй байдаг тул дээрх сургалт цаг үеэ олсон сургалт болжээ. Түүнчлэн өнгөрсөн онд тус анги нь 116 хүмүүжигчийг ажлын байраар хангаж, хөдөлмөрийн хөлсөнд нь тохирсон цалин бодож олгоод түүнээс нь 17 сая 797000 мянган төгрөгийг бусдад учруулсан гэм хорын хохиролд нь суутгасан байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!