Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/10-НД НИЙТЛЭГДСЭН

Хүмүүжигч хүүхдүүд хөгжмөөр хичээллэнэ

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 2 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Насанд хүрээгүйчүүдийн хорих 411 дүгээр анги хөгжмийн танхимтай болжээ. БШУЯ-наас тус хорих ангийн хүмүүжигчдэд үндэсний өв соёл, уламжлалаа дээдлэн өвлүүлэх, эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэн гоо зүйн хүмүүжил олгох зорилгоор таван сая гаруй төгрөгний үнэ бүхий 20 морин хуур, 20 сургалтын сандал, хуур хөглөх давирхай зэргийг бэлэглэсэн байна.

Иймд энэхүү бааз сууриа ашиглан тус хорих ангийн удирдлагууд хөгжмийн сургалтын танхим байгуулж, Завхан аймгийн Боловсролын газрын мэргэжилтэн, БШУЯ-ны харьяа Бага боловсролын туршилтын багийн гишүүн, морин хуурын багш Ю.Дэлгэрнасан, Б.Мягмарсүрэн нарыг урьж, сургалт зохион байгуулж эхэлсэн байна.