Олон улсын газарзүйн 21 дүгээр олимпиад 2025 оны долдугаар сарын 27-31-ний өдрүүдэд Тайланд Улсын нийслэл Бангкок хотод зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодрууллаа.
Монгол Улсын баг уг олимпиадаас хоёр хүрэл медаль хүртэж, бахархам амжилтыг үзүүлэв. Өмнө нь 2016 оны БНХАУ, 2017 оны Белградын олон улсын олимпиадаас манай сурагчид мөнгө, хүрэл медаль хүртэж байлаа.
Олон жил тасарсан медалийн буухиаг
Амжилттай оролцсон Орхон Хасү сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Цэрэндоржийн Бүрэнбаяр, Орчлон сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Отгонбилэгийн Энгүүн нартаа баяр хүргэе.
Багийн ахлагчаар МУИС-ийн Газарзүйн тэнхимийн профессор В.Батцэнгэл, МУИС-ийн Газарзүйн тэнхимийн багш Ц.Цэндсүрэн нар ажиллалаа гэж Боловсролын Ерөнхий Газраас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!